СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-20

Монгол Улс, “Азийн Кувейт” болох оролдлого дахин хийх үү

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 цагийн өмнө

Эдийн засгийн өсөлт нь 16.5 хувьд хүрч байсан 2009-2012 оны босгон дээрээ Монгол Улс дахин ирэв бололтой. “Экономист” сэтгүүлд “Азийн Кувейт” хэмээн нэрлэгдэж байсан Монгол Улс өсөлтийн хурдаа 2012 оноос алдсан боловч нэгэн мөчлөгийн дараа дахин оролдож үзэхээр шийджээ гэж харж байна.

Тэрхүү өсөлтөд Хамтарсан Засгийн газар байгуулж хүрч байсан бол энэ удаад 2024 оны УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр санал авсан гурван намын . Үүний нэг нь БНФУ-ын Засгийн газартай уран төсөл хамтран хэрэгжүүлэхээр болсон нь дотоодод ихээхэн дуулиан шуугиан тариад байна.

Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү зорилтод хүрэхийн тулд дотоод зөрчил тэмцлээсээ эхэлжээ гэж ажиглав. 2025 оны нэгдүгээр сарын 11-ний жагсаалаас өмнө “Тусгаар тогтнол-2” нэвтрүүлгийг цацлаа.

Энэхүү нэвтрүүлэг бүхэлдээ “Дотоодын зөрчил тэмцэл үгүй болж ойлголцолд хүрлээ” гэдэг мессежийг түгээхэд чиглэжээ. Дотоодын зөрчил тэмцэл гэдэг нь Ерөнхийлөгч байгаад зиндаа буурч УИХ-д хоргодоод байгаа Х.Баттулга юм.

“Төмөр замын 240 сая ам.доллараар шороо овоолсон”, “Оросын бууны нохой”, “Төмөр замын цэгийг зөрүүлснээр одоо нийлүүлэхийн тулд 600 сая ам.доллар хэрэгтэй болчихлоо. Улсаа хорлогч” гэдэг буруутгал түүнийг арван хэдэн жил дагаж яваа. Өөрийг нь ингэж “гүтгэсэнд” тэрбээр гомдож явдаг бололтой ба тиймдээ улам зөрүүдэлж Засгийн эсрэг элдэв аргаар МоАХ-гоо турхирдаг нь Ерөнхий сайдыг буулт хийхэд хүргэв бололтой. Иймдээ .

Засгийн газрын өмнө олон улсын хоёр том маргаан байгаа. Нэг нь Оюутолгойтой холбоотой Арбитрын шүүхийн асуудал, нөгөө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох “Монголын зэс корпораци”-тай ес дэх жилдээ шүүхдэлцэж буй хэрэг бий. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийг Сангийн сайд ахалж байгаад саяхнаас Уул уурхайн сайд ахалж байгаа. Ажлын хэсэг ойлголцолд хүрэхэд тун ойрхон байгаа мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, удахгүй Канадад зохион байгуулагдах уул уурхайн томоохон үзэсгэлэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдад хандан “Монголд тавтай хөрөнгө оруулаач” хэмээн зарлахаар бэлдэж байна. Мессежийг хүчтэй бөгөөд итгэлтэй өгч чадвал Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт үерлэх нь тодорхой.

Жингийн цуваа хуцаж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэх өвгөдийн үг бий. .

Энэ бүхний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрнэ (одоо 5700$) гэж Ерөнхий сайд амлаж байгаа. Засгийн хувьд яарахаас аргагүй байна. Учир нь, уран дээр манайтай нэг гараанаас хөдөлж байсан Казакстан улс энэ салбартаа дэлхийн номер нэг тоглогч болоод, нэг хүнд ногдох ДНБ нь 13.000 ам.долларт хүрчихээд байна. Бид алийн болгон алдагдсан боломжийнхоо төлөө гасалж суух юм бэ!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
4 цагийн өмнө
116.206.83.106

Avilgaa tsegtselj, hulgaigaa humiagui baij yaasan tom tom bulterdiim de! Olon jil unemlehui zasaglahad ard tumen iim l yum husej, huleesen! Yuu ch hiilgui baahan saihan saihan zuil, ih ih too heltgeesen de! Eeljit tarhi ugaalt, or zeel tabij mongo idsen l ajil boloh baih da! Mongol maani hediid ene hulgaichdaas salah bol?

Zochin
1 цагийн өмнө
116.206.83.106

Tiim ih uul usaa uhmaar sanagdaad.hugjichihmeer baival Uranaa boliod.busdii n uhaach .

зочин
13 минутын өмнө
116.206.83.106

сонгуулийн хар машины гай монголыг мөхөөлөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.