СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-20

Сайд асан М.Зоригтын мэдээллийн дагуу МИАТ компаниас мэдэгдэл гаргав

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 долоо хоногийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт "МИАТ хоёр шинэ онгоц түрээсэлсэн. Жил бололгүй "Boeing-787" онгоцны хөдөлгүүр дутагдалтай болж тодорхойгүй хугацаагаар сая хоёр хоногийн өмнө зогссон гэнэ. Яахаараа философич хүн (Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Б.Отгонсүхийг томилсоныг хэлжээ)-ийг Иргэний нисэхийн даргаар тавьдаг юм. Мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн ажлыг нь хийлгэ" гэж жиргэжээ. Үүнтэй холбогдуулан, МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд: 

-Уг агаарын хөлөг нь 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн бөгөөд АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүр нь дунджаар 2500 хөөрөлт, буулт үйлдсэний дараа хуваарьт засварт ордог. МИАТ компани 787-9 төрлийн хоёр агаарын хөлөгтэй бөгөөд нэг агаарын хөлөгт уг хуваарьт засвар хийгдсэн, харин хоёр дахь агаарын хөлөг маань 2025 оны 1-р сарын 16-ны өдөр нийт 2581 удаагийн хөөрөлт үйлдэж, 9725 цаг явсанаар үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу хуваарьт техник үйлчилгээнд орж байгаа болно.

Тиймээс нэр бүхий хүмүүс үнэн бодитой мэдээлэлд тулгуурлалгүйгээр цахим орчинд нисэхийн аюулгүй ажиллагаа, төлөвлөгөөт техник үйлчилгээний ажлыг мушгин гуйвуулж, компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нэр хүндийг дотоод болон гадаадад унагах эрсдэлтэйн дээр хамт олны хүчин зүтгэлийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд цаашид олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсье! гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүн ухаанч даргынхаа тухай дурдсангүй ккккк

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

pilosopich in uuruu bichij baihad yuu yariad baigaan

Жиргээч
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Төр баярын талаар мэдээлэл өг

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖИЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ОГТ БАЙДАГГҮЙ. ЗӨВХӨН ХАХУУЛЬ ӨӨРИЙН ХҮН, ЗА ТЭГЭЭД БҮГД НАМЫН ГЭДЭГ СОНИН ТОМИЛГОО. ТЭР НЬ ДАНДАА ХАМТАРЧ ИДЭХ ЗОРИЛГООР ХҮНЭЭ ТОМИЛОХ ЗОРИЛГОТОЙ. САНТЕХНИК Ч БАЙЖ БОЛНО САЙД ДЭЭДДАРГА НАРТАЙ Л ХОЛБООТОЙ БОЛ .БИЧИГ ҮСЭГ Ч БҮРЭН ТАЙЛАГДАГҮЙ ОРК Ч БАЙЖ БОЛНО. ЕР НЬ ТИЙМ Ш ДЭЭ.

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖИЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ОГТ БАЙДАГГҮЙ. ЗӨВХӨН ХАХУУЛЬ ӨӨРИЙН ХҮН, ЗА ТЭГЭЭД БҮГД НАМЫН ГЭДЭГ СОНИН ТОМИЛГОО. ТЭР НЬ ДАНДАА ХАМТАРЧ ИДЭХ ЗОРИЛГООР ХҮНЭЭ ТОМИЛОХ ЗОРИЛГОТОЙ. САНТЕХНИК Ч БАЙЖ БОЛНО САЙД ДЭЭДДАРГА НАРТАЙ Л ХОЛБООТОЙ БОЛ .БИЧИГ ҮСЭГ Ч БҮРЭН ТАЙЛАГДАГҮЙ ОРК Ч БАЙЖ БОЛНО. ЕР НЬ ТИЙМ Ш ДЭЭ.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зоригт гэдэг нөхөр АНын үед сайд байсан биз дээ нам дагсан өлөн сүгнүүд бие биенээ хэмлэх юм даа

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Мэргэжлийн тавьдаа нам дагасан нөхдүүд цүнх баригчид томилогддог болждээ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Мэргэжилийн бус даргаа өмөөрч мэдэгдэл хийж байгаа буруу, 2рт Зоригт АН ын гишүүнээс гараад олон жил жил болж аль хэдийн МАН ын хүн болсон шүү дээ, тухайн хүний асуудал дээр улс төржих хэрэгтэй, тэр Хүк, Оюук иг дагадаг магтан дуулдаг Зоригт шүү дэа!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.