Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.
Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Монгол Улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.
Хуралдаанд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хотын уирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Lalaruud hoino hoinoosoo hurdan yavah zam ni dardan hurdan bgaasai gej yorooye....