СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-17

Г.Хосбаяр: Хархорум хотыг байгуулахын тулд хувийн хэвшлийг төрөөс дэмжих шаардлагатай

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 цагийн өмнө

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг дэмжиж байгаа. Энэ хууль батлагдсанаар үндэсний бахархал болсон томоохон төсөл хэрэгжих эхлэл тавигдана. УИХ-ын гишүүд дэмжинэ гэж итгэж байгаа. Бүс нутгийн иргэдийн эрх ашиг, оролцоо, тэнд амьдарч байгаа иргэдэд ямар боломж гарч ирэх юм гэдгийг ажлын хэсгийнхэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан судлагаа хиймээр байгаа юм.

Тус бүс нутагт амьдарч буй зарим иргэдийн хувьд ойлголт буруу байна. Жишээлбэл, Хархорин нь Налайх шиг болох байх даа гэж ярьж байгаа иргэн хүртэл байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр бидэнд наалдах юм бага байна гэсэн ойлголттой байна. Тэгэхээр тэр хүмүүсийн эрх ашгийг тодорхой болгож өгөх ёстой болов уу.

Хархорум хотын 70 хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулна гэж байгаа. Ер нь хот байгуулахад хамгийн гол асуудал нь нь мөнгө. Тэгэхээр хуулиа эргэж харах шаардлага байна.

Тиймээс хотыг бүтээн босгоход дээрх хуульд тусгайлсан татварын хөнгөлөлт үзүүлэх гээд дэмжлэг хэрэгтэй. Аялал жуулчлалын хот учраас энэ салбарын хөрөнгө оруулалт түлхүү орж ирэх байх гэж харж байгаа. Энэ чиглэлд түлхүү анхаарвал сайн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.