УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсээс санаа бодлыг нь сонссон. Нийт 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэ төсөв хөрөнгө оруулалтаа нөхөж, төсөвт дарамт учруулахгүй гэдэг баталгааг сонсмоор байна. Энэ төсөл 36 сар сунгагдаж байгаа аж. Энэ хугацаанд ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах баталгаа байна уу. Хэдэн төгрөгөөр бид шатахуун, түлшээ худалдан авах вэ? Дахиад зээлээ нэмнээ болохгүй байна гэдэг зүйл сонсохгүй гэдэг баталгаа авмаар байна. Энэ төсөл олон улсын жишиг төслүүдээс маш их зөрүүтэй байгаа шүү. Энэ төсөлд усны асуудал огт хөндөгдөөгүй. Энэ эргээд маш том асуудал болох вий.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн газрын дарга н.Чинзориг:
-Төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд үйлдвэрийг цаг хугацаанд нь багтсан төсөвт нь багтаан ашиглалтад оруулахын тулд хичнээн ажиллана. 2018 онд үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан. 2023 онд тодотгол орсон. Үйлдвэрийн эдийн засгийн тоонууд тодорхой тусгагдсан. Нэмсэн зээлийн дүнг оруулаад өртгөө 7-8 жилийн дотор нөхнө гэдэг тооцоо байгаа. Эцсийн бүтээгдэхүүний нэгж өртөг 2100 төгрөг гэж байгаа. Үйлдвэрээс гарах үнийг ТЭЗҮ дээр тооцож гаргасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.