СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-17

Нарансэвстэйн боомтын ажлын хэсэг хуралджээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Нарансэвстэйн боомтын асуудлаар ажлын хэсэг хуралджээ.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нар ажиллаж байна.

Өнөөдөр /2025.01.17/ ажлын хэсэг хуралдсан бөгөөд хуралд санал гаргасан иргэн Н.Анхзаяа, ХААИС-ын багш, доктор Г.Ганзориг, хуульч Г.Дашдэмбэрэл нар оролцжээ. ХААИС-ийн багш, доктор Г.Ганзориг “Нарансэвстэйн боомтыг нээх нь үр ашигтай юу” сэдэвт танилцуулгыг бэлтгэн ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.