УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар эхлээд мэдээлнэ. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын экспорт, импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. Тавдугаарт, баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын экспорт, импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийт гишүүдийн 52 хувь дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.