"Уран олборлох технологи нь хүн, малд ямар ч хор хөнөөл учруулахгүй, итгэж болно" гэж Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан хэлж байна.
Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан:
-Улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй гэхээсээ илүүтэйгээр улсын хөгжилд асар чухал нөлөөтэй төсөл юм. Байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй ураны ордыг ашиглахаар болж байгаад баяртай байна. Ураныг байгальд байгаа хэлбэрээр гаргаж ирж, олборлолт явуулаад ураны ислийг экспортолно. Түүнээс иргэдийн айгаад байгаа шиг өндөр цацраг идэвхтэй цөмийн түлш шиг үйлдвэрлэл манайд явагдахгүй. Манайхаас гарсан шар нунтгийг цааш нь хоёр шат боловсруулна. Үүний дараа түлш гарна. Иймд цацраг идэвхт бодис гэж айх шаардлагагүй. Хамгийн байгаль орчинд ээлтэй аргаар олборлож байгаа юм.
Эрдэмтэн судлаачдын баг 2021 оноос тус бүс нутгийн хөрс ус малын мах сүүнд шинжилгээ хийж байна. Жил бүр энэ шинжилгээг хийж байгаа. Ямар нэг сөрөг үр дүн гараагүй гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.