СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-17

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо буурчээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Эрүүл мэндийн байгууллагаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээг танилцуулав. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа:

-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 2025 оны хоёрдугаар долоо хоногийн байдлаар алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.  Нийт өвчлөгсдийн 67.6 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. 

Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 10094 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2455 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад таван хувиар буурсан үзүүлэлт юм. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй нийт халдварын 39.9 хувь нь Улаанбаатар хотод, 60.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн.

бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 0-11 сартай хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 2.8 хувь, томуу, томуу төст өвчний тохиолдол 0.5 хувиар тус тус нэмэгджээ.

ЭНЭҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Н.Зэвгээ:

-2024 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж байснаас амьсгалын замын цочмог хүнд халдвартай 516 буюу 85 хувийг эзэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвар 59.3 хувийг эзэлж байна.

Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 24:00 цагт 350-400 хүүхэд үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 180-220 хүүхэд тусламж үйлчилгээ авч байна. Харин Гэсэн хэдий ч

Томуугийн үед ханиалгах, халуурах, цээж давчдах, амьсгалын тоо олшрох шинж тэмдгүүд илэрдэг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.