СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-17

🔴Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг” компанитай уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг” компанитай уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар үзэглэлээ. 

Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын "Орано Майнинг" С.А.С хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дараах төлөөлөгчид оролцлоо. 

Монголын талаас:

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 
  • Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт

Францын талаас:

  • Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн
  • БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрейра
  • Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайдын Ажлын албаны дэд захирал Никола Жаннин
  • Сайдын хэвлэл, олон нийттэй харилцах зөвлөх Давид Даүла
  • Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал хатагтай Мириам Сэн-Пиер
  • Эдийн засаг, Санхүү, Аж үйлдвэр, Цахим тусгаар байдлын яамны Төрийн сангийн газрын дэд захирал хатагтай Стэфани Лабарт
  • Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Жулиен Пупер
  • Эрчим хүчний атташе Солензаяа Дэмарс
  • Эдийн засгийн атташе Инес Хааб

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

САРАНГЭРЭЛ
9 цагийн өмнө
116.206.83.106

Муу бузар дэв зэтгэр

Зочин
9 цагийн өмнө
116.206.83.106

Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

Congratulations
8 цагийн өмнө
116.206.83.106

Congratulations!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.