Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэгддэг байсан Нарантуул захын хойд хэсэг одоо цэгцэрчээ. Тухайн хэсэгт ховор хуучин эд зүйлс зардаг “Эрдэнэсийн арал”-ынханд лангуу гаргаж өгснөөр өдрийн таван мянган төгрөгийн түрээс төлөн наймаагаа эрхэлж байна.
“Эрдэнэсийн арал”-ын худалдаачин Ч.Энхдэлхий бүх төрлийн төмөр эд зүйлс цуглуулж зардаг. Хажуугийн лангуунд эхнэр нь хуучин эд зүйлс борлуулж зогсдог. 25 жил тус газар наймаа эрхэлж буй түүний тун сонирхолтой лангуугаар зочилж, хэдхэн хором ярилцсанаа хүргэе.
Иргэн Ч.Энхдэлхий:
Таныг хэн гэдэг вэ?
-Ч.Энхдэлхий.
Ч.Энхдэлхий ямар гоё нэртэй юм бэ та.
-Харин тийн. Одоо 60 нас хүрэх гэж байна. Би Сэлэнгэ аймгийн иргэн. Хотод ирээд 40 жил болж байна. Анх гадуур юм болгон цуглуулаад л тушаадаг. Тэгээд л янз бүрийн ажил хийж, грүүшиг хийгээд л газар сайгүй явсан. Энэ хотыг бүтэн тойрсон.
Та дандаа төмөр эдлэл цуглуулдаг уу?
-Тийн. 100 гаруй төрлийн төмөр зүйлс байгаа байх өө.
Хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн бэ?
-Арваад жилийн өмнөөс.
Хамгийн сонин сонирхолтой, дуртай зүйл нь юу байна?
-Оросын хөрөө, сүх. 1961, 1981, 1983, 1986 оны сүхнүүд байгаа. Энд ирээд одоо 25 жил болж байна. Анх газар бараагаа дэлгээд суудаг байсан.
Одоо лангуу гаргаад өгсөн байна. Түрээс төлдөг үү та?
-Төлнө. Өдрийн таван мянган төгрөг төлдөг.
Та өдөрт хэдэн төгрөгийн орлого олох уу?
-Хамгийн багаар бодоход 40-50 мянган төгрөг. Дээд тал нь 200-300 мянган төгрөг олно.
Хөрөө, сүх цуглуулах хоббитой байсан. Тэр цахилгаан барааны ард талд суудаг байхдаа л алх, хаалганы бариул, хайч зарж эхэлсэн. Сүүлд нь хүмүүс “Энийг хямдхан авчихаач. Тэрийг бөөндчихмөөр байна” гээд гуйгаад байдаг. Тэд нарыг нь бөөндөж аваад, буцаагаад л тав, арван цаасаар зардаг байсан.
Та эхнэртэйгээ хамт зогсдог юм байна тэ?
-Тийн. Эхнэртэйгээ суугаад арван жил болж байна. Зах дээр танилцсан.
Танай эндэхийг "Эрдэнэсийн арал" гэж нэрлэдэг юм байна.
-Тэгдэг юм. Одоо ч тийм. Дээр үед ч тэгдэг байсан.
Одоо ах аа цагаан сар боллоо. Цагаан сараар худалдаа наймаа нь ихэснэ гэж байдаг уу?
-Байна аа. Нэлээн бужигнадаг шүү дээ. Сайн.
Уг нь Дэнжийн мянгын захаас энэ хүртэл бараг 40-50 хүн суудаг байсан юм өө. Тэгээд бараг ихэнх нь бурхан болсон. Аав, ээж шиг минь түшигтэй, ах, дүү нар шиг минь залуухан 20, 30 настай улсууд ирээд “Энхээ ах аа юу зарвал тань шиг ийм болох уу” энэ тэр гээд л надаас асуугаад наймаа хийдэг байсан. Зарим нь бурхан болохоор араас нь явчихмаар санагдаад л.
Би ч олуулаа л даа. Гэрт манай тав, зургаан дүү нар байна. Би эгч, эхнэр, хүүхэд, дүүтэйгээ тавуулаа. Бараг 20-иод ам ганцаараа тэжээдэг.
Тэгээд та олуулаа хэр нь яагаад араас нь явчихмаар санагддаг гэж?
-Жоохон гутардаг л байхгүй юу. “Ингэж явснаас үхсэн минь дээр” гээд л. Бие хаа дийлэхгүй өвчин тусаад ирэхээрээ жоохон сэтгэл санаагаар унадаг юм.
Одоо тэгж бодохоо больсон уу?
-Больсон. Орой очихоор аяга халуун цайтай. Халуун байшинд яваад орно. Өглөө 6, 7 цагт зах дээрээ хүрээд ирнэ. Яах вэ ард түмэнтэй бужигнаад явахаар сайхан шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.