СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-16

Амны зоргоор бурагчдыг О.Алтангэрэл сайд өөгшүүлсээр байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 цагийн өмнө

Монгол хүн бүр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үндсэн хуульд заасан язгуур эрхээ бид хамгийн сайн эдэлж байгаа боловч, зарим тохиолдолд хэтийдүүлээд байх боллоо. Аливаа байр суурийг 100 хувь гэж үзвэл эсэргүүцэгчид 30 хувьд нь байдаг нь жам ёсных. Гэтэл сүүлийн үед үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэтийдүүлэхээр барахгүй бусдын эрх, эрх чөлөөнд халдах боллоо. 

Гурван сарын өмнө Ховд аймагт газрын ховор элементийн "Халзан бүргэтэй" орд дээр томоохон жагсаал болсон. Манай монголчууд газрын ховор элемент гэхээр уран гэж ойлгодог улс гэдгээ энэхүү жагсаалаар харуулсан. Ураны технологи хөгжөөд улам аюулгүй болоод байгаа талаар ярих юм бол ойлгохгүй улс гэдэг нь ойлгомжтой болсон. Зарим нь бүр сонсохыг ч хүсэхгүй. "Уран олборлож эхэлбэл Монгол Улс дэлхийн хөрснөөс арчигдана" гэсэн хоосон мунхаг зүйлээ тоть шиг давтсаар. Үүн дээр нь гадны тусгай алба хуурамч хаягуудаар дэмжлэг үзүүлсээр. 

Монгол Улсын Засгийн газраас гадна, дотны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчсөн хэргүүд дээр онцгой анхааран ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтыг нь дээрэмдсэн хэргүүдийн талаар мэдээлж байгаа. Энэхүү ажлаа эрчимжүүлж, тухайлбал, Халзан бүргэтэй дээр хүн зодож, кэмп тараасан хүмүүст хариуцлага тооцмоор байна. Гэгээн цагаан өдөр гарсан энэ хэргүүд дээр хууль хяналтын байгууллага хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Ялангуяа, нийгэмд шударга ёсыг тогтоох амлалт өгч байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хаацайлж удаашруулж байна. Хариуцлага тооцвол тооцохоор хугацаа өнгөрөөд байна. 

Мөн өнөөдөр болсон нэг анхаарал татсан яриа бол, "Үндэсний мэдээллийн төв"-д зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр "Хөх толбо" сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар "Ураны гэрээг маргааш батлах гэж байна. Монголоо авраад үхэцгээе" хэмээн уриалж байх юм. Бусдыг алъя гээд байна уу, эсвэл амиа тэвчье гэж байна уу. 

Ийм хүмүүсийг цагдаагийн байгууллага анхааралдаа авах шаардлагатай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нийгмийг эмх замбараагүй байдалд турхирагчид, амны зоргоор бурагчдад төрийн төмөр нүүрийг харуулмаар байна. Арга хэмжээ авахгүй болохоор "Ингээд байж болдог юм байна" гэж ойлгож, цаашид ч ийм төрлийн гэмт хэргүүд гарсаар байх болно шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Яаг үнэн шүү. Төр засгаас улс эх орон, ард түмнийхээ төлөө хийж бүтээхээр авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ бүрийг буруугаар мушгин гуйвуулж түүний эсрэг ард иргэдийг турхирч санаатайгаар бослого, үймээн самуунд урайлан дуудах явдал хэрээс хэтэрч байгааг төр засаг анхааралдаа авах цаг болжээ.

Наран
1 цагийн өмнө
116.206.83.106

Сайдтан өөрөө жагсаал цуглаанд тжрхиран оролцогч дураараа зоргоороо ярьдаг нэгэн баысан хүн биз дээ

Зочин
1 цагийн өмнө
116.206.83.106

Морио унаад модоо тохоод хонитойгоо цуг халзан бүргэтэйгээ тойрморууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.