СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Таванбогд”-ынхон ХААН банкны хувьцаа эзэмшигчээр Японы компанийг бүртгэсний эсрэг зарга мэдүүлжээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 цагийн өмнө

Монголын хамгийн олон харилцагчтай ХААН банкны хувьцааны төлөөх дажин өнөө хэр нь үргэлжилсээр байна.

Одоогоос 2-3 жилийн өмнө ХААН банкны хувьцааны нөлөө бүхий хэсгийг эзэмшдэг Японы иргэн Савада Хидео өөрт ногдох хэсгээ зарахаар болсноос хойш манай бизнес эрхлэгчид түүнийг нь авахаар эрмэлзсэн билээ. Тэр үед Шадар сайд, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан Ч.Хүрэлбаатар Японы иргэн Са-вада Хидеод захидал бичсэнийг бид цаг тухайд нь хүргэсэн. Уг захидалд “ гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таванбогд”-ын гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна. “Таванбогд”-ыг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно” хэмээсэн байв. Уг захидалтай нь холбогдуулан Савада Хидео АТГ-т гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, юм даг. Гэвч түүнээс хойш уг гомдлыг хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй.

Тэгвэлй аж. Чухам юуны учир ийн зарга мэдүүлснийг дор сийрүүлэн уншигчдадаа хүргэе.

“Мэдээлэл нь эргэлзээ бүхий этгээдтэй нөлөө бүхий банкийг удирдах нь эрсдэл үүсгэж байна”

Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ тоогоор ч, актив хөрөнгө, ашиг орлогоороо ч арилжааны банкууд дотроо Монголдоо тэргүүлэгч ХААН банкны хувьцааны 40.99 хувийг Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эйч эс холдингс” компани эзэмшиж байна. Тус компани “Солид банк”, “Кыргызкоммерцбанк” болон “Эйч эс интернэйшнл (Ази) лимитед”, “Эйч эс секюритис”, “Эйч эс сэрвисэр” гэх зэрэг компанид хөрөнгөө оруулсан аж ахуйн нэгж юм билээ. Тус холдингийн “Эйч эс интернэйшнл (Ази) лимитед” хэмээх Хонконг дахь салбар нь ХААН банкны хувьцааны 8.78 хувийг эзэмших болж. Банкны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу олон нийтэд 10 хувийн хувьцаагаа тус банк худалдсан байдаг. Эл банкны ажилчдад зориулсан хувьцаа болох 4.23 хувийг 4000 гаруй ажилтандаа эзэмшүүлжээ. Тэгвэл “Таванбогд холдингс” ХХК тус банкны 22.78 хувийг эзэмшиж буй бол энэ аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Хулангийн нэр дээр 13.22 хувь нь бий.

Тиймээс нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдолдоо “ХААН банкны 60 хувийн хувьцааг эзэмшигч Япон Улсын компанийн эцсийн өмчлөгчийг өөрчлөх тендерийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд зарласан. Уг тендер нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөлгүй, Монголбанкны зохих зөвшөөрлийг урьдчилсан байдлаар аваагүй байх бөгөөд худалдан авагч талын эцсийн өмчлөгчийн хөрөнгийн гарал үүсэл, орлогын эх үүсвэрийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар тодорхойлж, хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй байна. Тендер нь дуусгавар болсон талаар ХААН банкны 2021 оны долоодугаар сарын 20-ны 11/6191 тоот албан бичгээр Монголбанканд мэдэгдсэн боловч ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь 2021 оны долоодугаар сарын 26-нд А-1/761 тоот албан бичгээр Японы талд дуусгавар болсон тендерийн хүрээнд хууль бусаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах талаар зөвшөөрөл олгосон. Ийнхүү зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий болон Банкны тухай хууль, Монголбанкны холбогдох журмын заалтыг зөрчсөн талаар нэхэмжлэл гаргаж, уг захиргааны актын биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Монголбанкны ерөнхийлөгч дахин хууль болон журам зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байна. Иймд Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны тавдугаар сарын 5-ны А-1/476 тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү. Монголбанкны хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас бид Монгол Улсын хууль тогтоомж болон Монголбанкны дүрэм журмыг үл тоомсорлодог, хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, эх үүсвэр, эцсийн өмчлөгчийн мэдээлэл нь эргэлзээ бүхий этгээдтэй нөлөө бүхий системийн банкийг удирдах нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна. ХААН банк гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний, урт хугацааны санхүүжилттэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт орсон даруйд тэдэнд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл үүссэн зөрчилтэй нөхцөл байдлын улмаас бид дээрх олон улсын байгууллагуудад хэрхэн мэдээлэх, эсэх нь ойлгомжгүй байна. Мөн ХААН банк нь гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудад бодит мэдээлэл өгөөгүйгээс тус банканд олгосон санхүүжилтээ буцаан татах, үүний улмаас 267.3 сая ам.доллар татагдах эрсдэлтэй болох төдийгүй банкны төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, банкны зохист харьцааны түвшин алдагдах зэрэг хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөж байна” гэжээ.

Хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт Төвбанканд хүргүүлээгүй гэв үү

“Таванбогд трейд”-ийнхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цааш нь “Хаанбанк” ХК-ийн зүгээс хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг Монголбанканд огт гаргаж байгаагүй. Хувьцаа худалдан авагч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний мөнгөний гарал үүслийг эцэслэн тодорхойлж нотлоогүй байхад тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөл хүссэн хүсэлтийг ХААН банкаар дамжуулан Монголбанканд гаргах боломжгүй байна гэж ТУЗ нь шийдвэрлэж, уг тогтоолыг Монголбанканд хүргүүлсэн гэжээ.

ХААН банкны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Мэдээлэл дамжуулах тухай” албан бичгээр Монголбанканд хандсан бөгөөд түүний хариуд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал “ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвшөөрөлтэй холбоотойгоор холбогдох этгээдээс гаргасан хүсэлтийг танайхаас Монгол-банканд дамжуулах бус, дээрх хүсэлттэй холбоотойгоор танай банк өөрийн нэрийн өмнөөс Монголбанканд зөвшөөрөл хүсэж ирүүлэх хуулийн нийцлийг хангана уу” гэсэн албан бичиг өгсөн байна. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн дээрх албан бичгийг хүчингүй болгуулахаас гадна “Эйч эс холдингс” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан аж.

Тэгвэл Төвбанкныхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Банкны тухай хуулийн 36.3-т заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 22-ны А-82 дугаар тушаалаар баталсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1.3.4-т хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай бүр банк нь энэ талаар Монголбанканд урьдчилан бичгээр мэдэгдэж, зөвшөөрөл авах” зохицуулалттай. Энэ хүрээнд “Хаанбанк” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Япон Улсын хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг ХААН банкнаас 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд 11/2178 дугаартай албан бичгээр Монголбанканд мэдэгдэж, зөвшөөрөл олгохыг хүссэн. Тэдний ирүүлсэн холбогдох баримтыг шалгахад хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт нь Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан тул хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулах тухай холбогдох зөвшөөрлийг олгосон” хэмээсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй

“Таванбогд трейд” ХХК-ийнхны гаргасан гомдлын дагуу Монголбанкны ерөнхийлөгчид холбогдох хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцсэн бөгөөд хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны аравдугаар сарын 21-нд нээлттэй хэлэлцсэн юм. Улмаар нэхэмжлэгч “Таванбогд трейд” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ “Хэрэгт цуглуулсан баримтуудаас үзэхэд, ХААН банк хувьцааг нь худалдан авах тухай зөвшөөрөл хүсэж, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан бөгөөд холбогдох хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлсон баримт, хүсэлтийг хавсаргасан байна. Энэ нь Банкны тухай хуулийн 36.6-д заасан “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ”, Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны А/82 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 4.1-д “Банк нь хувьцаа нэмж гаргах, ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах, өрийг хувьцаагаар солих, хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах, шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх, аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах замаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж байгаа бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ дараах баримт бичгийн хамт Монголбанканд ирүүлнэ” гэж заасантай нийцэж байх тул Төвбанкийг дээрх хууль, журамд заасны дагуу хянаж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас “Маргаан бүхий актын улмаас бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж, банкны төлбөр гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, банкны зохистой харьцааны түвшин алдагдах зэрэг ХААН банкны хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг шууд хөндөж байна” гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна тус банкны зүгээс ч тэр эрх нь зөрчигдөж, үйл ажиллагаа доголдсон, ашиг орлого буурсан, нэр хүнд нь унасан талаар тайлбар, баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн юм. Шүүхийн эл шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 цагийн өмнө
116.206.83.106

Савадасан сайн хүн байсан. Өөд болохоосоо өмнө хүүхдүүдээ дуудаж хэдэн юм хэлснийг нь сайн санж байна. Хаанбанкны хувьцааг намайг үхсэний дараа хэзээ ч Баатарсайханд бүү зараарай. Хүний түс мэддэг, хүнийг хүндэлж мэддэггүй, хүний ардууд муу зүйл хийдэг, мөнгөний төлөө эхнэр хүүхэд ээж аавыгаа ч өгж чадахаар муж сүнстэй хүн гэж хэлээд гэрээслэлдээ үлдээсэн. Мөн нэмж Монголын бусад банканд бол зарж болно гэж хэлсэн юм. Худалдаа хөгжлийн банк бараг авсан болов уу ерөн ард талд нь. Хүрэлбаатар нь Баатарсайхантай тохироо хийж Савадагийн хувьцааг төрийн нэрийг барьж булааж авах ажил нь бүтэлгүйтсэнд яаж үхэл ханхалж уурлаж байлаа. Бараг Баатарсайхандаа зодуулаа биз. Муу юм муу үйлийн үртэй байдаг шүү Хүрэлбаатараа, Баатарсайхангуай !!!

Иргэн
1 цагийн өмнө
116.206.83.106

Савадасан сайн хүн байсан. Өөд болохоосоо өмнө хүүхдүүдээ дуудаж хэдэн юм хэлснийг нь сайн санж байна. Хаанбанкны хувьцааг намайг үхсэний дараа хэзээ ч Баатарсайханд бүү зараарай. Хүний түс мэддэггүй, хүнийг хүндэлж мэддэггүй, хүний ардууд муу зүйл хийдэг, мөнгөний төлөө эхнэр хүүхэд ээж аавыгаа ч өгж чадахаар муж сүнстэй хүн гэж хэлээд гэрээслэлдээ үлдээсэн. Мөн нэмж Монголын бусад банканд бол зарж болно гэж хэлсэн юм. Худалдаа хөгжлийн банк бараг авсан болов уу ерөн ард талд нь. Хүрэлбаатар нь Баатарсайхантай тохироо хийж Савадагийн хувьцааг төрийн нэрийг барьж булааж авах ажил нь бүтэлгүйтсэнд яаж үхэл ханхалж уурлаж байлаа. Бараг Баатарсайхандаа зодуулаа биз. Муу юм муу үйлийн үртэй байдаг шүү Хүрэлбаатараа, Баатарсайхангуай !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.