СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци Монголын Ипотекийн корпораци руу 150 сая $ хөнгөлөлттэй зээл олгоно

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Санхүүгийн Корпорацийн (DFC) ТУЗ болон дэд зөвлөлийн гишүүд хуралдаж, өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан шинэ хэлцлийг зөвшөөрснөө зарлажээ.

Шинээр зарласан хөрөнгө оруулалтууд нь ойролцоогоор нэг тэрбум ам.доллар бөгөөд Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацийн 2025 онд батлагдсан нийт төслүүд 4 тэрбум ам.долларт хүрч байна.

.

Монгол Улсын ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь: Монголын ипотекийн корпорацид 150 сая ам.долларын зээл олгосноор тус улсын орон сууцны хүртээмжийг өргөжүүлж, эмэгтэй зээлдэгчдийг чадавхжуулах, бага болон дунд орлоготой гэр бүлүүд, иргэдэд дэмжлэг үзүүлэх болно. Хотжилт эрчимжихийн хэрээр энэхүү санаачилга нь орон сууц өмчлөх эрхийг дэмжиж, улс орон даяар тогтвортой байдлыг хангах болно хэмээн тус корпорациас мэдээлжээ.

Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци нь байгуулагдсанаас хойших таван жилийн хугацаанд 114 оронд хөрөнгө оруулалт хийж, 200 сая гаруй хүн, бизнест шууд нөлөөлсөн байна. DFC нь АНУ-ын гадаад бодлогын гол хэрэгсэл болж, улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжин, дэлхийн өнцөг булан бүрт дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахын зэрэгцээ эдийн засгийн боломжийг бий болгож, Америкийн стратегийн ашиг сонирхлыг урагшлуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.