УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-УИХ-д суудалтай намууд зөвшилцөж, ялангуяа МАН-ын удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар өчигдөр Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Энэ хагас сайн өдрөөс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллана. Улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаараа тогтоогоод, улс төржихгүйгээр хамтран ажиллана. Агаарын бохирдлын эсрэг бодлого, шийдвэрүүд нь 20 дугаар зуунд байгаа гэж шүүмжлэлд өртөж байна.
Утааны сонсголын дүгнэлтийг ирэх сарын 07-ны өдөр зохион байгуулна. Энэ сонсголд ажлын хэсэг уялдан ажиллана. Утааны асуудал гэдэг нь тэр чигтээ хүний ажил амьдрал, эдийн засагтай холбоотой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт, ипотекийн зээлийн асуудал хөндөгдөнө. Хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн даатгалын эрүүл эдийн засгийн тогтолцооны асуудал хөндөгдөнө. Түүнчлэн аж ахуй нэгж компаниудыг дэмжих эрхзүйн асуудлууд байна. Иймд энэ эрхзүйтэй холбоотой асуудлаа Их хурал дээрээ авч явъя. Энэ хүрээнд Засгийн газартайгаа хамтарч ажиллая. Яндан хөөлөх, зуух тараах асуудлыг хотын захиргаа нь хийгээд явна биз. Үүний хажуугаар эдийн засгаа тэлэх, нийслэлд тулгамдаж байгаа асуудалд хувийн хэвшил, аж ахуй нэгж хийж чадах олон чиглэл, шинэ төрлийн бизнесүүд байгаа.
Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлсэн тохиолдолд утааны асуудал тэр хэрээр багасах юм. Хангалттай хэмжээний орлого олдог хүн нүүрс түлээд гэрт амьдрахгүй шүү дээ.
Утаа ядууралтай шууд холбоотой. Ядуурлыг буурах арга зам нь ажлын байрыг нэмэгдүүлж, орлого өсгөх явдал юм.
Газрын тосны үйлдвэр байгуулах асуудалд 2.2 тэрбум ам.долларын асуудал яригдаж байна. Нэгдүгээрт нөөц нь хэд вэ? гэдэг асуудал. 1.5 сая тонн гэж байгаа. 2.2 тэрбум ам.доллараа нөхөх ямар боломж байна вэ? Хэдэн төгрөгөөр шатахуунаа авах вэ гээд хариултгүй асуулт их байна. Хөндлөнгийн нэг ч аудитын дүгнэлт гаргаагүй байгаа нь маш том асуудал. Салбар яамдууд уялдаж хамтарч ажиллаж чадахгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хулгай нүүрлэсэн гэж харж байна. Манай эвсэл энэ үйлдвэр байгуулах төслийг дэмжих боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.