"Эрх чөлөөний эвсэл" намаас зохион байгуулсан жагсаалын үеэр 13 гэмт хэрэг, хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
ЦЕГ-ын ХМОНХХХ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс хойш зохион байгуулагдаж байгаа жагсаал цуглааны нөхцөл байдал, хуулийн байгууллагад бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоон мэдээллийг хүргэе.
"Эрх чөлөөний эвсэл" намаас зохион байгуулсан тус жагсаалын үеэр нийт 13 гэмт хэрэг, хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 7 үйлдэл, зөрчлийн шинжтэй 6 үйлдэл бүртгэгдсэн.
Иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн тусгай албан хаагчийн биед гэмтэл учруулсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан. Эдгээр хэргүүдийн мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, түргэн тусламжийн машиныг хөдөлгөөнд оролцуулаагүй зэрэг замын хөдөлгөөнийг хаасан үйлдлүүдэд хууль заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Төрийн тусгай объект, Засгийн газрын ордон руу бие зассан үйлдэл гаргасан. Түүнчлэн цагдаагийн албан хаагч, төрийн тусгай хамгаалалтын албан хаагчийн биед халдсан асуудал гарсан.
Цагдаагийн албан хаагчид олон нийтийн сүлжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бүхий л мэдээллийг шалгадаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн ордны дэргэд шээж байдаг эргүү тэнэг хүүр вэ.