Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нэр дэвшигч Т.Жамбаажамц нэр дэвшигчийг тус салбарт олон жил ажилласан туршлагажсан албан хаагч учраас нэр дэвшүүлсэн. Өөртэй нь уулзаж санал сонсоогүй. Энэ салбар нь шинэ тутамд хөгжиж байгаа салбар учраас эхнээсээ хууль эрх зүйн орчинг нь улам бүр чамбайруулж, сайжруулах шаардлага байна. Иймд гаднаас шинэ хүн томилохоос илүүтэйгээр эрх зүйн орчны томоохон шинэчлэлийг хийх учраас энэ хүнийг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр УИХ тус нэр дэвшигчийг томилсон тохиолдолд УИХ-ын даргын хувьд хүлээн авч уулзаж, үндсэн чиглэл өгнө. Тус чиглэл нь гишүүдийн хэлээд байгаа банк бус санхүүгийн байгууллага болон мөнгө зээлдэг энэ салбар эрхзүйн зохицуулалт маш сул байна. Арилжааны банкнаас илүү хөнгөн нөхцөлөөр зээл олгодог нь өндөр хүүгээр мөнгө хүүлэх боломжийг бий болгодог сул тал байна гэж харж байна. Хоёрдугаарт, даатгалын асуудал. Монголын даатгалын тогтолцоог шинэ түвшинд гаргахгүй бол даатгалын байгууллагуудаар төрийн зарим хяналтын чиг үүргийг гүйцэтгүүлэх үүргийг хийлгэхгүй бол төр өнөөдөр өөрөө иргэн аж ахуй нэгжээ хянадаг байдал болохгүй байна гэж олон нийт шүүмжлэл байна. Иймд даатгалын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай юм.
Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны даргад олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамц нэр дэвшиж байна. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.