СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-15

🔴LIVE: Д.Очирбат: 2024 онд 52 хүн угаартаж нас барсан

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 цагийн өмнө

"Өнгөрсөн жилүүдэд 2000 гаруй хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан бол 52 хүн угаартаж нас барсан" гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлж байна.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

-Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хүчин зүйлс болох утаа, цацраг бодис зэргийг тогтоодог нарийн мэргэжлийн лаборатори дутагдалтай байна. Эд эс, молекул, гений түвшинд судалдаг лаборатори манай улсад зайлшгүй хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх, хөрөнгө мөнгийг нь шийдэх шаардлагатай байна.

Агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирсон гэх иргэдийн тоон мэдээллийг гаргахад хүндрэлтэй, зөрүүтэй байдаг. ЭМЯ-нд эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоог гаргадаг. Цагдаа, онцгой байдлын гаргасан тоон мэдээлэл бас өөр байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.