СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-14

🔴LIVE: С.Эрдэнэболд: Хархориныг улсын нийслэл хот болгох хэрэгтэй

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
13 цагийн өмнө

"Хархорин холбоотой асуудлаар иргэдээс санал асуулга асууж, мэдэх эрхийг хангах шаардлагатай. Хархориныг улсын нийслэл хот болгох хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Хархоринг нийслэлийн баримжаатай хөгжүүлэхээр тусгагдсан. Миний хувьд зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналыг гаргаад явж байгаа. Тухайлбал, хуулийн нэр томьёо дээр төлөвлөлт гэж оруулъя гэж байгаа. Түүнчлэн хангайн бүсийн хөгжлийг хурдасгах, аялал жуулчлалын хөгжүүлэх зэрэг концепц явж байгаа. Үүн дээр нь Монгол тулгатын оюун санааны гал голомт, түүхэн нийслэлээ сэргээх гэсэн агуулгыг оруулаач гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад явж байна.

170 гаруй мянган га газарт хот төлөвлөлт явагдана. Энэ нь одоогийн Улаанбаатар хотоос дөрөв дахин том гэсэн үг. Эртний нийслэлийн тууриудыг тусгай хамгаалалтад аваад зэрэгцээд газар зохион байгуулалт нь явагдана.

Түүнчлэн Хархорин холбоотой асуудлаар иргэдээс санал асуулга явуулах, мэдэх эрхийг хангах шаардлагатай гэж үзэж байна.

Хархориныг улсын нийслэл хот болгох хэрэгтэй гэж хувь хүний байр суурьтай байдаг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.