СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-14

🔴LIVE: Х.Нямбаатар: Гэр хорооллын 50 мянган айлыг газаар халааж, утааг бууруулах бодлого хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
15 цагийн өмнө

"Гэр хорооллын 50 мянган айлыг газаар халааж, утааг бууруулах бодлого хэрэгжүүлнэ" гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Угаасан нүүрс дээр түүхий эд нь суурилж, үйлдвэрлэлээ явуулна. Илчлэгийг нь одоогийн байгаа медлингээс хэтрүүлэлгүй нүүрсийг нунтаглаж барьцалдуулагчтай хольж хэрэглэгчдэд хүргэнэ. Ойрын үед лабораторийн туршилтад оруулна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК-иас 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт авсан. Хуримтлагдсан алдагдал 1.2 их наяд төгрөг. Өнгөрсөн 12-р сард сайжруулсан түлшний үйлдвэр хотод шилжиж ирсэн. Ингэхээр өмнөх өр авлагыг бид хариуцахгүй. 

2027 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл сайжруулсан түлшний үйлдвэрийн тодорхой хэмжээний санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэс тавантолгой шиднэ гэдэг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

УИХ, Засгийн газраас шийдвэр гаргавал бид 50 гаруй мянган айл өрхийг ногоон бүсчилд оруулъя. Ингээд газын шугам сүлжээнд холбох боломж байна. Галлахгүй байх бүрэн боломжтой. Дэлхий нийт ч энэ байдлаар агаарын бохирдлоосоо салсан. Бид шууд л нэг зэрэг айл өрхүүдээ орон сууцжуулах боломжгүй. Дулаан хангамж маань дийлэхгүй. Иймд утаагаа багасгах олон төрлийн арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлээд явахаас өөр аргагүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Газ дэлбэрэх эрсдэлийг хэн хариуцах вэ газын халаагууртай газруудад Газ ёстой аймаар үнэртдэг юм байна лээ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.