СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-14

М.Бадамсүрэн: Нефтийн үйлдвэр барина гэж Энэтхэгээс авсан зээл 7 их наяд төгрөг хүрсэн нь асуудал болно шүү

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “4000 км автозам, 1500 сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгийг Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтэд зарцуулчихсан байна. Энэ нэг л өдөр асуудал болно шүү“ гэв.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Газрын тосны үйлдвэр байгуулахаар нийтдээ гурван удаа зээл авчээ. Бараг зургаан их наяд төгрөг. Нэмээд Хөгжлийн банкнаас авсан 250 тэрбум, дамжуулах хоолойн мөнгө гээд долоон их наяд төгрөг зарцуулжээ. Одоо дахиад нэмж зээл авах асуудал орж ирлээ.

Мөнгөөр зодоод барьж болно. Гэхдээ энэ долоон их наяд төгрөг гэдгийг иргэд мэдэх ёстой. Энэ бол .

Энэ яагаад төсөвт өртөг нь ингэж их өсөөд байна вэ? Энэ нэг л өдөр асуудал болно шүү.

Түүхий тосоо экспортлох боломж манай улсад байхгүй. 30 сая тонныг баталгаат нөөц байна гэж байна. 1.5 саяар бодох юм бол 20 жил тус үйлдвэрийг хангах нөөц. Гэхдээ энэ бүгдийг нь олборлож чадах уу, үгүй юу? Шавхагддаг нөөц учраас экспортолно гэхээсээ илүүтэйгээр дотоодын үйлдвэрүүддээ ашиглана гэдэг стратегийг баримтлах ёстой. Энэ нь төр засгийн энэ үйлдвэрээ тогтвортой ажиллуулах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том үйлдвэрийг зөв авч явах, ард түмэнд ээлтэй өгөөжтэй байх хамгийн том бодлого байна.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.