Ковидтой холбоотойгоор Газрын тосны үйлдвэрийн санхүүжилт нэмэгдсэн гэх тайлбарыг албаныхан өгч байгаа гэж УИХ-ын гишүүн Р.Батболд хэлэв.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
-Газрын тосны үйлдвэрийн асуудал 2017 оноос эхэлж яригдаад 2019 онд гэрээ хийгээд явж байгаа төсөл. Төлөвлөгөө ёсоор бид 2021 онд газрын тосны үйлдвэртэй болох байсан. Бариагүй шалтгаанаа ковид, санхүүгийн хүндрэл гэж тайлбарлаж байна. Тэрбум ам.долларын зээл авч үйлдвэр барина гэж байсан. Гэхдээ ТЭЗҮ батлагдаад 1 тэрбум 236 сая ам.доллар байсан. Сая 464 сая ам.доллар гээд 30 хувь нэмэгдээд ороод ирлээ.
Миний хувьд гадаад зах зээл дээр техник тоног төхөөрөмжийн үнэ ханш үнэхээр 30 хувь нэмэгдсэн гэдэгт тайлбар мэдээлэл өгөх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Санхүүжилтээ шийдсэн тохиолдолд 36-38 сарын дотор барьж байгуулах боломжтой гэдэг зүйлийг хэлж байгаа.
Нөөцийн хувьд 3-4 талбайгаас бүрдүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.