Сүлжээ дэлгүүрт танхайрсан иргэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал,"Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө энэ сарын 14-нд шилжих 00:09 цагийн орчимд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас нэр бүхий иргэний танхайрах болон бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг үйлдлүүдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.