СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОУХМ Ц.Хулан: Т.Энхцэцэг багштай мэндлэхэд цохисон. Ёсолсон чинь дахиад цохиход нь би шатны уруу унасан

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
18 цагийн өмнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Уг тэмцээний үеэр Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг хувийн шалтгааны улмаас найзыгаа дэмжихээр очсон ОУХМ Ц.Хуланг шатнаас түлхэж, толгой руу нь хүчтэй хэд хэд цохиж буй нь хяналтын камерын бичлэгт үлджээ.

Хохирогч Ц.Хулан нь шүүгч Т.Энхцэцэгийн "Guru dojo" клубийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад гурван сарын өмнө ажлаасаа гарчээ. Одоо тэрбээр тархиндаа цус харвалттай, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ар гэрийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд цагдаагийн байгууллагат хандсан байгаа аж.

Бид түүнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.

Жүдо бөхийн ОУХМ Ц.Хулан:

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр найзыгаа дэмжихээр очсон. Т.Энхцэцэг багшийн нөхөртэй нь ёслох гэж яваад багштай таарсан. . Ингээд дахиад араас ирж зодсон үйл явдал болсон.

Зодуулсан өдрөө эмнэлэгт үзүүлсэн.Тархины томографын зураг авахуулаад хоёр цагийн дараа эмнэлгийн байгууллагаас залгаж, “Тархинд цус харвалт өгсөн байна. Яаралтай ирж хэвтээрэй” гэсэн. Одоо ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Уг үйл явдлын маргааш буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр мэдээлэл гарсан. Ингээд шөнийн 02 цагийн үед “Уучлалт хүсэж байна” гээд утсаар холбогдох гэж оролдсон. Би дуудлагыг нь аваагүй. Бичлэг цацагдсаны дараа сандраад уучлал гуйж байгаа үйлдэл л гэж бодсон.

. Би тэр хүнтэй уулзлаа гээд өөдөөс нь уурлаж чадахгүй. Надаас тийм зан чанар гарахгүй учраас дахиад зүгээр байж байгаад зодуулчих вий дээ гэсэн үүднээс айдас төрөөд уулзахыг хүсээгүй. Сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байгаа. Өмнө нь манай салбарт ийм зүйл гарч байгаагүй учраас яах ёстойгоо мэдэхгүй байна.

Шүүгч Т.Энхцэцэгийн "Guru dojo" клубийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад гурван сарын өмнө ажлаасаа гарсан. Хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаад л тэмцээн дээр нэг очсон.

Т.Энхцэцэг шүүгч "Шаардлага биелүүлээгүй" гэх шалтгаанаар Ц.Хулангийн биед халдсан гэж мэдүүлсэн байна лээ.

Үүнийг би бодохдоо “Зааланд битгий ирж орилоод бай” гэх шаардлага гэж ойлгосон. “Би хаана хэнийг дэмжиж орилохоо өөрөө мэдье” гэх хариултыг өгсөн. Би ямар нэгэн гэм хийгээгүй. Сөрөг хандлага гаргаагүй учир яагаад тийм үйлдэл гаргасныг нь ойлгохгүй байгаа гэв. 

Тэгэхээр та яагаад зодуулах болсон гол шалтгаанаа ойлгохгүй байгаа гэсэн үг үү?

 -"Guru dojo" клубийн тамирчинтай манай найз барилдаж байсан. Би найзыгаа дэмжихээр очсон. Хувийн шалтгаан гэвэл тэрнээс л болсон байх гэж хардаж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (34)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

ЭНХЦЭЦЭГ ГЭДЭГ ХҮНИЙ ТИВ ДЭЛХИЙ ОЛИМПЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ШҮҮГЧ ХИЙДЭГ ЭЕРЭГ АЯТАЙХАН ИМИЖ ИНГЭЭД ӨНГӨРЧЭЭ, ХҮН ЗОДДОГ БАС Л НЭГ БАЛМАД ЭТГЭЭД, БИЕЭ БАРИХ ЧАДВАРГҮЙ БАЛАЙ ХАР АВГАЙ БОЛЖ ХАРАГДАХ МУУХАЙ ХУВЬ ТАВИЛАНГ ӨӨРТӨӨ ОНООЖ, ЯАСАН МУУХАЙ ЮМ БЭ. МАНАЙХАН ЖААХАН АМЖИЛТ ОЛОХООРОО БИЕЭ ТООДОГ ЮМУУ, ЯАДАГ ЮМБЭ ХАЧИН АВИР ГАРГААД ХҮНД ГАР ХҮРЭЭД ЗҮГЭЭР Л ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ ЗАХЫН ХАР АВГАЙ ШИГ АВИРЛАХ ЮМ

ЗОЧИН
18 цагийн өмнө
116.206.83.106

ОДОО ШҮҮГЧ ХИЙГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ ЗОДОГ ТАЙЛААД МӨРӨӨРӨӨ МӨЛЧИЙСӨН НЬ ДЭЭР

ЗОЧИН
18 цагийн өмнө
116.206.83.106

ХҮНИЙ НҮДЭНД НЭГ БУРУУ ХАРАГДАХААРАА ЯАЖ Ч САЙН БАЙХ ГЭЭД БОЛДОГГҮЙ

Бат
18 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хогийг сайн шийтгэ. Эм Түвшинбаяр юм байна. Шавиа зодоод муу ал

Тт
18 цагийн өмнө
116.206.83.106

Шавьдаа их гомдсон л юм байна гэхдээ асуудлыг балмад харгис бдлаар шийдсэн нь маш их буруудаж

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Олон улсын жүдо бөхийн холбоонд гомдол гаргах хэрэгтэй шүүгч хийх эрхгүй болгож тэр клуб гээд байгааг нь хаагаад ямар ч тэмцээн уралдаанд оруулахгүй байх хэрэгтэй тэгж байж дараа дараачийн хүмүүсдээ сургамж болох ёстой. Хэн дуртай нь айлын жоохон охинд гар хүрч болдог гэдэг ойлголт аваад байх хэрэг үү.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

энэ жудогийн багшнар насанд хүрээгүй хүүхэд хүртэл зоддог юм бна лээ

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Нэр хугарахаар яс хугараа.., гэж Олимпын тэмцээнийг шүүх эрх автал ч бас нилээд хөдөлмөр, бас мэргэжлийн ур чадвар шаардагддаг л байх даа. Би спортын хүн биш, гэхдээ надад тэгж бодогдож байна. Ингээд нэг жижиг момент дээр сэтгэл хөдлөлөө барих тэвчээр байгаагүйгээсээ болоод өнгөрчээ. Хайран нэр алдар нэг талаас, нөгөө талаас тэр зодуулсан бүсгүй ч гэсэн яаж олигтой байхав дээ, эрүүл мэнд, сэтгэл санаа .., г.м.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Sain neriig husevch oldohgui muu neriig husavch arilahgui

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Энэ одоо олон улсад шүүдэг юм уу, дээр том тэмцээний финалд худлаа л шүүж харагдсан

Didi
17 цагийн өмнө
116.206.83.106

Blaavgai бна даа.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Монголын багш нар ёс суртхууны дутагдалтай багш гэдэг ажлыг хийж байж амжилтанд хүрсэн гэдгээ жоохон нэр хүнд олонгуутаа мартаж сагсайдаг

зочид
17 цагийн өмнө
116.206.83.106

хэн хаана очиж тэмцээн үзэх үгүй, хэнийг дэмжих үгүй нь хувь хүний асуудал баймаар юм, энэ яасан дорой сэтгэхүйтэй яргачин бээ? багш шавь 2н дунд юу ч бсан болно, хүн зодох маш буруу, зайлуулбал таарна

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

яана даа энэ спортынхон хүн ална зодно гэмтээнэ гадуурхана

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Эмэгтэй түвшинбаяр юм бишүү

Зочих
17 цагийн өмнө
116.206.83.106

Энэ авгайг шоронд нь хий

Жүдо бол хүмүүжил гдг худлаа
16 цагийн өмнө
116.206.83.106

Жудогоос балмад хэрэг удаа дараа гарч байна. Заавал үхтэл нь зодох гд байна. Энэ шүүгч согтуу ба нэг өрөөнд 2 хнаа байсан бол үхтэл нь зодох байсан нь гарцаагүй юм бна. Өөрийн нь секцэнд бага цалингаар багшаар ажилласангүй гэж тэр шүү дээ. Урд нь хөдөлмөрийн мөлжлөгөд ашиглаж бсан байна ш дээ.

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Gichii Mongolchuud utasnij ardaas l chag yumdaa hahaha.amidral deeree svv dolooson gulug shg aimhai lalaruud shvv

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Энхцэцэгээс нь ярилцлага авч шалтгааныг тодруулах хэрэгтэй. Зүгээр байгаа хүнийг тэгж зодохгүй блгүй.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Ер нь бол ийм дээрэлхүү онцгүй хүн гэсэн шүү

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Жюүдогийн тамирчдын ёс суртахуун хүмүүжил нь Монголын спортын нэр хүндийг гадаад дотоодод маш муухайгаар унагааж бнаа. Женко ч бас ийм л зан авиртай хүн, Түвшинбаяр нь хүн алсан, энэ хорёрыгоо дуурайгаад эмэгтэйчүүд нь хүртэл зоддо г нүддэг болсым бна ! Эрчүүд нь энэнээс л ширүүн байгаа ш дээ ! Тэгэхээр Монголд Баттулгын харгис Жюүдог хааж,өөр энэрэнгүй жюүдог хөгжүүлье ээ !!!

зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

жү до бөхийг хүндлэл ёс зүйн спорт гээд Жэнокоос эхлээд хуцдаг, гэтэл хүн алдаг , зоддог спорт юм байна. энэ эмэгтэй яаж ОУ-ын шүүгч байхав, ёс зүйн муухай алдаа гаргалаа. тамирчин хүн миний клуб тэрний клуб гэж өмчирхөж нэгнээ зодох хэмжээний сэтгэхүйтэй байж болохгүй. Хариуцлага тооцох биз дээ

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Гүрү дожо гэдэг клубийг хаах хэрэгтэй !!! Дахиад ардын хүүхдүүийг зодохгүй гэсэн баталгаа байхгүй шдээ клубын үйл ажиллагааг хааж багшлах эрхийг хасаж жүдогоос зайлуулах хэрэгтэй Ийм муухай жудаггүй байж болохгүй Эрүүгийн хуулиар ял өг !!! 3.5 жил

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Өөрөө клубтэй тэгээд өөрөө шүүгчийн сургалт явуулна тэгээд өөрөө шүүнэ ёс бус гэж бодож бна ашиг сонирхол их бх болно

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

энэ урлага спортын хүмүүс яагаад ийм сонин байдаг вэ алдар нэр өнгө мөнгөний шуналтай авилгалч хулгайч луйварчин дарга гбөгс долоосон харагддаг шүү

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Яасан муухай дээрэлхүү, сагсуу юм вэ?

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

nohortei n yavaldsan yum bish uu! ternees ooriinhon tailbarlaj bgaagaar yamarch hun uurlaad bh shaltgaan bish l bn

7 од
12 цагийн өмнө
116.206.83.106

Нөхөртэйгөө харддаг юм биш үү?

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Зэрлэг юм а.Өөрийгөө ихэд бодчихсон,арчаагүй зан.Хэнийг дэмжих нь хүний эрх.үүний төлөө бусдыг харгислаж бдаг балмад амьтан.хүнд гэмтээсэн бна .

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Энхцэцэг биеэ тоож. Эрхийг шууд хас. Олон улсад монголыг төлөөлөх эрхгүй. Нөхөр нь гэж нэг шантаажны мөнгө төгрөг шаадаг эрүүгийн элемент. Дэвжээнээс зайлцгаа

зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Сайхан спортыг биеэ ихэд бодсон балай авгай мэтийн нөхдүүд бузарлаж бна даа. Хүн зодож таашаал авдаг гаж донтон юм бна. Олимп, дэлхийн тэмцээн шүүх эрхийг нь зохих газарт мэдүүлж хашраавал зохилтой.

Олон улсын жүдо бөхийн холбоонд гомдол гарга
7 цагийн өмнө
116.206.83.106

Одоо IJF рүү сэгсгэр шулмын бичлэгийг явуулж цаашид олон улсын тэмцээнийг шүүх эрхийг нь хасуулах хэрэгтэй

Одгэрэл
6 цагийн өмнө
116.206.83.106

Бодит харагдах байдал нь гаднаасаа хархад л хүйтэн дүр төрхтэй хүүхэн ш дээ ордон дотор зөндөө таарж мэндэлдэг боловч өөрөөсөө бусдыг бол дорд үзэж хариу мэндчилгээ ч байдаггүй тиим л биёэ тоосон авгай

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Өөрийгөө ихэд бодсон тархины тураалтай хүүхэн юм байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.