СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-01-14

“Эрдэнэс тавантолгой” ХК Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг эхлүүлэв

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн нөөц баялаг нэмэгдсэнтэй холбоотойгоор Цанхийн Баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийн техникээр эхлүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Уурхайн нөөц баялаг нэмэгдсэнтэй холбоотойгоор Цанхийн Баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийн техникээр эхлүүлсэн байна.

Цанхийн баруун уурхайн уулын ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана нээж үг хэллээ. Тэрээр бид 2024 онд олборлолт, борлуулалтын түүхэн дээд амжилт тогтоож, ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлсэн бол ., хөрс хуулалтын зай 2.5 дахин буурна, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх олон боломж бидэнд нээгдэж байна. Ашигт ажиллагааг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулж буй компанийн нийт хамт олонд халуун баяр хүргэлээ.


Компани 2025 онд өөрийн техникийн сарын хүчин чадлыг 4,5 сая м3 хүртэл нэмэгдүүлж, жилдээ 50 сая м3 уулын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс борлуулж 3.0 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Компанийн олборлосон нүүрсний хэмжээ жилээс жилд өсөж буй бөгөөд 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.