СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

16-32 насны хоёр эмэгтэйг хөнөөсөн 20 настай Д-ийн хэргийг нотлох баримт хангалтгүй гэж үзжээ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Хоёр хүний амь хохироосон хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй гэж шүүх үзжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан. Мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:

зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Д, өсвөр насны яллагдагч Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно.

Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.