СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
22 цагийн өмнө

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд хөндлөнгөөс халдаж, гүтгэж гүжирдэх байдлаар олон нийтийн шүүхэд итгэл итгэлийг үгүй хийж байна” гэдэг. Угаасаа, шүүхийн шударга байдалд халдаж хориотой, гүтгэж гүжирдэж бүр болохгүй хуультай. Гэхдээ шүүхтэй холбоотой эргэлзээтэй, үл итгэх байдлыг бий болгосон элдэв мэдээлэл тасардаггүй. Энэ нь сүүлийн үед бүр “хүнд” болж байна.

Хамгийн сүүлд шинэ оны эхний өдрүүдэд гарсан шүүхийн нэгэн шийдвэртэй холбоотой тун . Гэвч мөрдөгч, прокурор хоёр сул үлдэж, шүүгч буруутан нь болж нүдүүлэв. Харин л даа.

Анх Н.Лүндэндорж гуайг дарга байх үед энэ зөвлөл сайн ажиллаж байсан. Гэтэл хууль нь өөрчлөгдөөд “…Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг болчихсон уу, эсвэл улс төр их хэмжээгээр оролцсоноос болсон уу, сүүлийн 2-3 жилд ажил нь, нэр нь нам уналаа. Тус зөвлөлийн даргыг нэг жилээр сонгодог болсон. Ингэж ээлж ээлжээр жилийн хугацаатай дарга болж тоглодог. ШЕЗ-ийн гишүүдэд шүүгч бус гишүүн гэж жинхэнэ “улс төрийн ажил олголт” явагддаг. . Яриад байвал хуралдсан олон асуудал энэ зөвлөлд овоорсон. Энэ талаар удахгүй дэлгэрүүлэн хүргэнэ. Ер нь бол, олон нийт байтугай шүүхийнхэн өөрсдөө ч ШЕЗ-ийг харах хэрэггүй болоод байгаа юм. Тэгэхээр шүүхийнхэнд Дээд шүүхээс нь өөр нөмөр нөөлөг болох субьект алга. Тэр дундаа, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалах үүрэг хүлээж буй юм.

Сүүлд гарсан “…“Энканто” саунд тохирох уулзалт болсон” гэдэг мэдээлэл сүүл рүүгээ “видео жастис” гэдэг нэр томъёотой болоод яригдаж байна. Д.Ганзориг өмнө нь яг ийм асуудлаар буюу “телефон жастис”-ийн талаар үг хэлж байсан. Тэрээр, 2021 оны аравдугаар сарын 16-нд Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган дээр “…Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс хамааралтай болж өөрчлөгдсөн. Тэр шинэ хамаарагч нь ихэвчлэн шүүгчийн томилгоонд оролцоотой этгээд, дээд шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгч зэрэг болоод буйг судалгаа тодорхойлжээ.

Үүний шалтгаан нь нэгдүгээрт, албан бус холбоо хэлхээ газар авсан, хоёрдугаарт, шалгаруулалт хийхдээ тодорхой шалгуургүй буюу хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдаг, мөн сонгон шалгаруулалтын бодит үнэлгээг харгалздаггүйд оршиж байна. Энэ урхагт байдал нь шүүгчдийн бие даан ажиллах итгэлийг үгүй хийж, “хамаарлын тогтолцоо” үүсгэдэг. Одоо бид энэ хамааралт сэтгэлгээнээс ангижрах цаг болсон” гэж байв. Тэгэхээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ. Үүнийг шүүгч нар ч, олон нийт ч хүлээж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 7 (7503)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ch
18 цагийн өмнө
116.206.83.106

Шүүх засаглалд халдаж гутаадаг Галч хийж бсн 1 нөхөр бгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.