Дахин сонгогдоогүй УИХ-ын гишүүд жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авдаг. Татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд 48-50 сая төгрөг олгох нь шударга биш. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл өргөн барина хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдэгдээд буй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-УИХ-ын гишүүн дахин парламентын гишүүнээр сонгогдоогүй тохиолдолд нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Хэрвээ УИХ-ын гишүүний цалинтай тэнцэх хэмжээний цалинтай ажил эрхлээгүй, доод албан тушаалын ажил эрхэлж байвал зөрүү цалингаа бас авна. УИХ-ын гишүүн хоёр тохиолдолд дахин сонгогдохгүй. Нэгдүгээрт, намдаа таалагдаагүй. Нам нь дөрвөн жил ажилласан байдлыг нь хараад дэмжихгүй тохиолдолд нэр дэвших боломжгүй болно. Хоёрдугаарт, нэр дэвшээд ард түмэн сонгоогүй тохиолдолд гишүүн болохгүй.
Яагаад намдаа таалагдаагүй, ард түмэн итгэл өгч сонгоогүй улс төрч татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг жилтэй тэнцэх хэмжээний цалин авч байгаа юм!
Би одоо 7 сая гаруй төгрөгийн цалинтай. Би хамгийн бага цалин авдаг байх. Яагаад гэвэл надад эрдмийн зэрэг цол байхгүй. Би анх удаа сонгогдсон гишүүн. Татвараа төлөөд, 5 сая төгрөг хоёр хувааж авдаг. Гэтэл гишүүн асан нэг жилтэй тэмцэх хэмжээний мөнгө авна гэдэг шударга бус. Төрийн албан хаагчид 30-40 жил ажиллаж байж тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарахдаа нэг жилийнхтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Үүний төлөө төрийн албан хаагчид гүрийж ажиллаж, тэтгэмжээ аваад баярладаг. Гэтэл улс төрчид хэд дахин их хэмжээний мөнгийг ард түмэнд дүнгээ тавиулж, дахин УИХ-ын гишүүн болоогүйнхээ төлөө авна гэдэг шударга бус.
Би 7 саяас бага 2 сая төгрөгийг цалинтай ажил хийгээд, зөрүү таван сая төгрөгөө татвар төлөгчдийн үйлээ үзэж төлсөн мөнгөнөөс ичихгүй авна гэдэг байж болох уу. Одоо надад дуртай УИХ-ын гишүүн алга. Бүгдээрээ “Чи яагаад бид нарын тэтгэмжийг байхгүй болгох гээд байгаа юм” гэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Moнголчууд хамгийн баян, хамгийн сайн худалч хүнээ уих гишүүн болгодог. Ийм мэдээ унших сонин байна.