СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-11

🔴LIVE: Иргэн Ц.Бүд-Очир: Засгийн газрыг огцруулах гэхээсээ илүүтэй, алдааг нь засаж, ажлыг нь сайжруулах хэрэгтэй

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 цагийн өмнө

Сүхбаатарын талбайд өнөөдөр Эрх чөлөөний эвсэл намаас жагсаал зохион байгуулж байна. Жагсагчдын байр суурийг хүргэж байна. 

Иргэн Ц.Бүд-Очир: 

-Ер нь асуудлыг шат дараалалтай эхлүүлэх ёстой. Хотын удирдлагатай хариуцлага тооцдог ч юм уу. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажлыг зөв болгох ёстой. Тэгэхээр Засгийн газрыг заавал огцруулж, хариуцлага тооцох шаардлагагүй. Засгийн газрыг үймүүлэх хэрэггүй.

Өнөөдөр ганц энэ Засгийн газар муу байгаа юм биш. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд энэ эмх замбараагүй байдал бий болсон.

Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар ард түмэн сонголтоо хийсэн. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах гэхээсээ илүүтэй, алдааг нь засаж, ажлыг нь сайжруулах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.