СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-11

🔴LIVE: Хошууч генерал Ч.Амарболд: Эмх замбараагүй байдал үүсэх вий гэж санаа зовж байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 цагийн өмнө

"Эмх замбараагүй байдал үүсэх вий гэж санаа зовж байна. Иймэрхүү жагсаал цуглааны гол буруутан нь санхүүжүүлсэн, өдөөж турхирсан этгээд бус, юугаа ч мэдэхгүй залуус хэдэн муу цагдаа нар минь болдогт сэтгэл ихээхэн эмзэглэдэг юм" гэж хошууч генерал Ч.Амарболд хэллээ. 

Хошууч генерал Ч.Амарболд:

-2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний жинхэнэ зовлонг эдэлсэн хүмүүс бол цагдаагийн албан хаагч бид юм. Тэр үймээнээс болж 500 гаруй цагдаа гэмтэж, олон цагдаа ертөнцийн мөнх бусыг үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болсон эрт тэтгэвэртэй гарсан гээд олон асуудал байгаа. Түүнчлэн энгийн олон иргэд гэмтэж бэртсэн. Олон ч хүн шүүхээр орж ял авсан. Аль аль нь хохирсон.

1990 оноос хойш тайван жагсах эрх нээгдсэн. Тайван жагсаал хийх нь манай улсын Үндсэн хуульд заасан эрх мөн. Тайван бус болгоод ирэхээр л хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог. Үүний үр дүнд нь . Үүнийг сүүлд нь хэн ч тоохгүй хаядаг. Олон цагдаагийнхаа өмнөөс санаа зовж байна. 

Солонгос улсад болж буй үйл явдлыг харахад жагсагчид суучихаад шаардлагаа тавьж байна. Тайван маягаар шаардлагаа тавьж, үзэл бодлоо илэрхийлээд хоорондоо зөвшилцөж асуудаа шийдэх нь зүйтэй юм. Ингэж чадвал олон нийтийн эрх ашиг, хууль тогтоомжид нийцнэ.

Монголчууд тайван амьдрах, хөгжиж дэвжих нь бидний өөрсдийн л асуудал. Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч нөлөөтэй гэж боддог хүн.

Хэдэн муу цагдаа нараа л бодож байна. Сүүлд нь хамаг буруутан нь болдог. Тэгээд эцэст нь цайруулдаггүй нь манай муу жишиг шүү гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.