СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-11

Өнөөдөр төв талбай дээр ЖАГСААЛ болно

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 цагийн өмнө

Өнөөдөр төв талбайд зарим иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлнэ.

Сар гаруйн өмнөөс цахим сүлжээнд Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, гаргаж байгаа шийдвэртэй холбогдуулан үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн постууд идэвхжих болсон.

Тэд энэ сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 11:00 цагаас жагсаж эхлэх тул иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж буй. Зохион байгуулагчдын зүгээс жагсаал 11:00 цагт эхэлж 22:00 цагт дуусна хэмээн төлөвлөж байгаа аж.

Жагсаалд оролцохдоо олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан, хүч хэрэглэсэн байдал гаргахгүй байхыг ч тэд мөн уриалж буй. Иймд бага насны хүүхдүүдээ хараа хяналт дороо байлгаж, зохион байгуулалттай жагсаалын гар хөл болгохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.