2025 оны нэгдүгээр сарын 11 буюу маргааш төв талбайд “Засгийн газар огцор” шаардлагатай иргэдийн жагсаал зохион байгуулагдах гэж байна. “МЭК” судалгааны байгууллагаас уг жагсаалын талаарх иргэдийн байр сууринд үндэслэж дараах судалгааг гаргажээ.
“МЭК” судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар:
-Нэгдүгээр сарын 11 буюу маргааш төв талбай дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаалыг хэсэг хүмүүс зохион байгуулахаар болсон байна. “МЭГ” судалгааны байгууллага Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг мянга гаруй иргэдийн дунд судалгаа явуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох шаардлагатай эсэхийг асуухад
"Яагаад огцруулах шаардлагатай вэ?" гэхээр иргэдийн бодит орлого буурсан. Хулгайч нарт хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн хийж бүтээсэн ажил одоогоор тодорхой бус байна гэх тайлбаруудыг өгсөн.
-"Засгийн газрыг огцруулахгүй байх үндэслэл нь" Л.Оюун-Эрдэнийг орлох хүн байхгүй. Жагсаал зохион байгуулж буй хүмүүс Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд хэн дараагийн Ерөнхий сайд болох нь тодорхойгүй. Октябрийн хувьсгалыг В.И.Ленин, Л.Д.Троцкий манлайлж байсан. Францын хувьсгалын удирдагч Робеспьерт Наполеон байсан. Гэх мэтчилэн жагсаалыг удирдах манлайлагч байхгүй байна. Тэгэхээр иргэдийн дэмжлэг байхгүй байгаа нь ойлгомжтой. Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэдэг асуулт дээр жагсаал зохион байгуулагчид онгорхой хариултгүй байна.
Зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой ажиллаж, эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой гэж үзэж байна.
Бид олон Ерөнхий сайдыг унагааж байсан. Ажил хийх боломжийг нь олгооч ээ гэдэг байр суурьтай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Авилгалчидтай хийх тжмцэл, нүүрс гэх мэт хулгай луйварын эсрэг явуулсан тэмцлүүд үндсэндээ үр дүн багатай байгаа нь Засгийн газар биш гэдгийг иргэдийн олонхи ойлгож байгаа. Ажлын ахиц өөрчлөлтийн эхлэлүүд тавигдаж байгааг бас дийлэнхи харж л баЙНАДОО.
Оюун Эрдэнэ ийн засгийн газрыг үед гялайх юм байгаа шүүЖдү60тэрбумХөгжлийн банк Ногоон автобус Боловсролын зээлийн сан Эрдэнэтийн 49хувь бас нүүрсний хулгайЯмарч байсан Монгол дахь хулгай луйврыг нилээн ил болгосон ингэж Ил болно гэдэг цаашдаа их хэрэгтэй юм шүүЭгэ бол цаашид гарах хулгай луйврыг илт багасгаж бүр алсдаа устгана гэсэн үг юм шүүАлив юманд хугацаа бий Авилгал хулгай ил болно гэдэг эхний маш том алхам харин дараахь яахыг шүүх мэднэ гэхдээ энэ ялзрал бол 1990оноос эхтэй буруу замаар явсан ардчиллаас эхтэй юм шүү дэ