СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-10

Төрийн өндөр алба хашсан хүмүүсийг шалгаж, тайлбарлаж чадаагүй бол хөрөнгийг нь хураадаг болно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болов. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Төрийн өндөр албан тушаал хашсан буюу эрсдэлтэй хүмүүсийн жагсаалт гаргаж, заавал шалгана. Авлигын үр шимээр бий болсон хөрөнгөө хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн байвал хураахаас өөр аргагүй" гэж мэдэгдэв. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Бид Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа оруулна гэж төлөвлөж байгаа. Нийтийн албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд гэдэг энэ зарчмын дагуу төслийг боловсруулсан.

Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих буюу хууль ёсоор хөрөнгөжиж байгаа энэ зүйл заалт дахиад цаашилбал авлига албан тушаалын хэрэгтэй холбогдож байгаа энэ үйл явдлыг углуургаар нь таслан зогсооё. Дахиж авлигын гэмт хэрэг гарахад юуны түрүүнд хөрөнгийг хураадаг энэ нөхцөл рүү аваачъя.

Хамгийн түрүүнд Энэ хүмүүсийг заавал шалгана гэсэн жагсаалт гаргана гэсэн үг. Хэн нэгний нэр дээр шилжүүлсэн хөрөнгө байгаа. Тайлбарлаж чадахгүй, авлигаар олсон хөрөнгөө хүүгийнхээ нэр дээр аваад өгчихсөн байвал хураахаас өөр аргагүй. Ямар ч буруугүй хүнээс юмыг нь хураах гэж байна гэх гуйвуулаг яваад байна. Тэгэхгүй. Үүнд 2002 оноос хойшхи харилцааны асуудал яригдана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чи
4 цагийн өмнө
116.206.83.106

Их л эсэргүүцэлтэй тулна даа.ард түмэн дэмжээд явбал бүтнээ амжилт.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.