Францтай хийх уран олборлох гэрээний төсөл Монголд эрсдэлгүй ч, эдийн засгийн үр өгөөжтэй байхаар байна гэж УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Тус төслийн яриа хэлэлцээр 20 гаруй жил болсон. Одоо ингээд урагшлахад бэлэн болж байгаа нь манай улсад ч ашигтай. Мэдээж 34 хувийн энгийн хувьцаа яагаад давуу эрхийн 10 хувийн хувьцаа, АМНАТ, өсөн нэмэгдэх өгөөж зэрэг орж ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд очих ёстой гэдгийг оруулж өгсөн. 50+1 гэсэн санаа. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээн дээр энэхүү томъёоллыг оруулж өгч байгаа. Манай улсын авч байгаа өгөөжийн хэмжээ үргэлж 50-аас дээш хувь байна.
Манай улс нэмж хөрөнгө оруулах шаардлагагүйгээр 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшихээр байгаа. Энэ нь нийт гаргасан давуу эрхийн хувьцааг 100 хувь төр эзэмшинэ. Энэ давуу эрхийн хувьцаа нь юутай тэнцэх вэ гэхээр энэ компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцэнэ. Энэ төслийн хувьцаанд энэ хувьцаа өөрчлөгдөхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.