СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-10

Жолоочийн хариуцлагын даатгалын тарифыг нэмэх шийдвэрийг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жолоочийн хариуцлагын даатгалын тарифыг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон талаараа мэдээлэл хийв.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 

-Иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. СЗХ-оос бүрдүүлэх ёстой материалын нөлөөллийн мэдээллийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Энэ итгэлцүүрээр юу болж байна вэ гэхээр жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс нэмэгдэж 700 мянга болсон. Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж бид мөн үзэж байна.

Өөрөөр хэлбэл . Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан. Одоо олон нийтийн бухимдаад байгаа энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болсон.

Нэгэнт" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Purevdorj
5 цагийн өмнө
116.206.83.106

Vnen l ym bol ashgvi dee. Tertei tergvi tuildaj baigaa ard tvmenee iim hetsvv ved ni bodloor l ym.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.