АНУ-ын Калфорни мужийн зургаан байршилд ойн түймрийн зургаан голомт идэвхтэй дүрэлзэж байна. Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, сүүлийн байдлаар 5 хүн нас барж, 150 мянга орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд байна.
Иймд иргэн Та бүхэн гал түймрийн аюултай бүст зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье.
Монгол Улсаас АНУ-д суугаа дараах ДТГ-уудын шуурхай утас 24 цагийн турш нээлттэй байх тул Та бүхэн шуурхай асуудлаар доорх утсаар холбогдоно уу
Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274,
цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524,
цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
Чикаго хотод суугаа КГ-ын утас: 224-464-2214,
цахим шуудан: info@mongolianconsulate.us
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.