СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-09

Говийн бүсийг "Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс" болгон хөгжүүлнэ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогыг танилцуулав.

Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдал нэмэгдэж хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. Монгол Улсын хүн амын 49.6 хувь нь амьдарч буй нийслэлд хэт төвлөрлөөс үүдэн авто замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн, PM 2.5 тоосонцрын бохирдлын хэмжээ аюулгүй түвшнээс 27 дахин их, гамшиг ослын улмаас 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс Засгийн газраас Улаанбаатар хотод үүссэн хэт төвлөрлийг задалж орон нутагт төвлөрөх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, “Бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг олон салбарт хэрэгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг орон нутагт чиглүүлэх, татвар санхүүгийн бодлогоор иргэн аж ахуйн нэгжийг дэмжих, орон нутаг руу чиглэсэн тэнцвэртэй хөгжлийг бий болгохоор ажиллаж байна.

Говийн бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх юм. Энэ хүрээнд Говьсүмбэр аймагт хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулахаар тусгасан. Төслийн ТЭЗҮ-ийг гаргаснаар аймаг, сумдын эдийн засгийн салбаруудын болон хөдөлмөрийн нөөц, чадавх, урсгалыг тодорхойлох, Аймгуудын хоршилт, төрөлжилт, дагналтыг тодорхойлох, сумдын хамтын ажиллагааны төрөл хэлбэр, гүйцэтгэх үүрэг, хувийн хэвшил, хоршоодын оролцоог тодорхойлж, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах юм.

  • Говийн бүсийн эдийн засгийн үзүүлэлт 2023 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 6.0 хувийг эзэлж байна. Мөн бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл үйлдвэрлэл хамгийн их хувийг буюу 53.9 хувь, үйлчилгээ 33.8 хувь, хөдөө аж ахуйн салбар 12.3 хувийг тус тус эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо 4.404, дундаж цалин 1.9 сая төгрөг, нийт малын тоо 8.4 сая.толгой байна.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдийг тодорхойлсноор нийгмийн үйлчилгээ иргэн бүрд тэгш, хүртээмжтэйгээр хүрэх тул алслалтгүй төлөвлөлт болох юм. Өөрөөр хэлбэл, төр иргэндээ илүү ойртож үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.
  • "Бүсчилсэн хөгжлийн бодлого–Говьсүмбэр аймаг” уулзалтад иргэд, хувийн хэвшил, төрийн албан хаагчдын 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.