СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-09

🔴LIVE: Ж.Золжаргал: Ураны төслөөс АМНАТ, давуу эрхийн хувьцаа авах нь илүү ашигтай

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
13 цагийн өмнө

"Манай улс гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Ураны төслөөс АМНАТ, давуу эрхийн хувьцаа авах нь илүү ашигтай" гэж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хэлэв.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал:

-"Орано"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл нь өмнөх хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцуулахад хамаагүй манай талд ашигтай бөгөөд эрсдэл багатай байгаа. Монголын талд 34 хувийг эзэмшинэ гэдэг нь үйл ажиллагаанд нь оролцоод явдаг. Нэмэлтээр хөрөнгө оруулалтыг хийгээд явдаг алдааг өмнө нь гаргасан. Харин энэ удаагийнх дээр АМНАТ-аа нэмье гэж байгаа. Нөөцийн төлбөрөө 10 болгоод, үнээсээ хамаараад өсөн нэмэгдэх томьёололтой байгаа. Нэмээд давуу эрхийн арван хувийн хувьцаа эзэмшинэ гэдэг хуулийн төсөл орж ирсэн.

Хүхрийн хүчил ашиглаж, цооногоор доор байгаа ураны хүдрийг уусгаад түүнээсээ шар нунтгийг ялгаж авдаг. Ингэхээр ил уурхай, тоосжилт маш бага. Эрсдэлтэй тал нь хүхрийн хүчил хортой. Түүнийг алдахгүйн тулд хяналтын цооног өрөмдөнө. Түүнээсээ байнга тогтмол дээж авч шинжилж хяналтаа тавиад явна.

Эхний хөрөнгө оруулалт нь 500 сая ам.доллар гэсэн. Манай улсад зайлшгүй хэрэгжих ёстой төсөл. Тэр тусмаа гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татах нь чухал юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Зөв, дэмжиж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.