Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 700 мянган төгрөг болсон эсэхийг Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодрууллаа.
Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал:
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд итгэлцүүр хэрэглэж хураамж тооцох журам байдаг. Тус журам 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй байж байгаад 2024 оны арванхоёрдугаар сард итгэлцүүр хэрэглэх журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байна.
Олон нийтийн сүлжээнд гараад байгаа 700 мянган төгрөг гэдэг бол нийтдээ биш гэж ойлгож болно. Хувь хүн бүхэн өөр өөрийн гэсэн оноотой, жолоо барьж байгаа түүхтэй. Тухайн жолооч урсгал сөрсөн эсэх, гэрлэн дохио зөрчсөн зэрэг зам тээврийн зөрчил, осол гэмтэл нэлээдгүй гаргасан бол хураамж өснө. Гэхдээ энэ мөнгөн дүнг 700 мянган төгрөг гэж хэлэх боломжгүй. Хүн бүрийнх өөр. 700 мянган төгрөг бол муу түүхтэй жолоочийн жишээ байх. Би өөрөө гэхэд 55 мянган төгрөгийн хураамж төлөхөөр байгаа юм.
Нэг тээврийн хэрэгсэл дээр олон жолооч бүртгэлтэй байгаагаас шалтгаалж тус даатгалын хураамж өндөр гарч байна. Хязгааргүйгээр жолооч бүртгэлтэй тохиолдолд 700 мянга хүртэл хураамж гарахыг үгүйсгэх аргагүй.
Өнгөрсөн жилийн хугацаанд 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж даатгал олгогдсон байна. Гуравдугаар улирлын байдлаар 36 тэрбум төгрөгийг жолоочийн хариуцлагын даатгалд төлсөн байна.
Даатгалын нөхөн төлбөр ковидын өмнөх үед 500-700 мянган төгрөг байсан бол өнөөдөр 1.2-1.3 сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ хэрээр хохирлын хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг.
Жолоочийн даатгалын тухай хуульд тухайн жолоочийг хураамжийг тооцох есөн итгэлцүүр байгаа. Нийслэл, орон нутгийг ялгаж байгаа. Түүнчлэн тухайн жолоочийн өмнөх гэрээний түүх, зам тээврийн осол хэдийг гаргаж, нөхөн төлбөр хэдэн удаа авсан. Одоогийн хуулиар таван саяын үнэлгээгээр нэг удаа бус арван удаа ч авах эрх нь нээлттэй. Үүнийг тооцдог гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
даатгалын компаниуд нөхөн төлбөр өгөх тун дургүй ш дээ яалаа гэж хураамжаа нэмээд байгаа юм бэ
Zail muu ats mini
Даатгал сайн дурых байх ёстой. Албан журмын даатгал гэж ард түмнийг шулсан залилан шүү. Цагдаагийн байгууллага энэ даатгал төлөөгүй жолоочид хариуцлага тооцох ёсгүй. Хувийн компанид үйлчилж байгаа мэт муухай харагдаж байна.
Албан журмын даатгал гэж юу байхавдээ цэвэр даатгалын компануудыг тэжээх луйвар