СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Битүүмжилсэн данснаас гүйлгээ хийсэн ХААН банканд шүүх хариуцлага хүлээлгэв

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
21 цагийн өмнө

Шүүхийн шийдвэрээр битүүмжилж, царцаасан дансанд ХААН банкныхан нэвтэрч гүйлгээ хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцохоор боллоо.

Иргэн Д.Х-ийн эзэмшлийн ХААН банкан дахь дансыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байж. Тэрбээр бусдад төлөх төлбөртэй учраас ийм арга хэмжээ авч, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-аас дансыг нь битүүмжлэх аргэ хэмжээ авсан юм байна. Гэтэл ХААН банкныхан тухайн битүүмжилсэн данснаас нь зээлийн төлбөрт 800 гаруй мянган төгрөг суутган авсан гэнэ. Үүнд нь НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны 5418 дугаартай шийтгэврээр ХААН банкныхан Зөрчлийн тухай хуулийн 15.27-3.4 дэх хэсгийн “Битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан” гэх заалтыг зөрчсөн нь шийтгэл оноох үндэслэлтэй гэж дүгнэн хоёр сая төгрөгөөр торгох шийтгэврийг хэвээр нь үлдээсэн бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч уг шийдвэрийг хэвээр нь баталлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.