Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамарсан 30 мянган га нутагт Шинэ зуун мод хот байгуулах шийдвэр гарсан.
Шинэ Зуунмод хотын Захирагч М.Батбаяр:
-Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлын ойрх газруудыг улсын тусгай хэрэгцээнд хоёр удаагийн шийдвэрээр авсан байдаг. 2012 онд 12 мянга га газар, 2021 онд 19 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийтдээ 31,5 мянган га болсон. 3 мянган нэгж газар давхардсаныг газрыг газраар шилжүүлэх, эсвэл нөхөн олговор олгож буцаан авахаар хуульчлагдсан.
2012 онд улсын тусгай хэрэгцээнд авсан 12 мянга га газарт Дамбын Хишигжаргалын 500 га газар байдаг. Уг асуудал одоо шүүхийн маргаантай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тусгай хэрэгцээнд авсан газраас яахаараа кармааны хулгайч авсан байдаг юм. Энэ байтугай юмаа төр авдаг биз дээ
Хураах нь зөв.
Эрүүгийн хэрэгтэнд атгуулсан төр засаг газраа авч чадхуу ..
Төр гэж байдаг юм бол шууд хураагаад аваач
Иргэдэд ганц Явуулын ТҮЦны газар олдохгүй олдлоо гэхэд Авилга нь дийлдэхгүй байхад Зарим нь хэд хэдэн газар хэд хэдэн мянган га-р нь авч байдаг гайхмаар шүү Мөн ч сайхан шударга орон шүү