"Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээн өгүүлж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат оргон зайлаад жил гаруй болж байна.
Яллагдагчаар татагдаа байгаа түүнийг ээжийгээ асрах нэрийдлээр гадаад улс руу оргон зайлсан гэж үзэж байгаа учир "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах шаардлага үүсээд байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг БНСУ-д бүгж байгааг тогтоожээ. Гадаад руу оргон зайлсан учир хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, мухардалд ороод байгаа юм байна.
Хэргийн талаар сануулахад, прокурорын ажлын хэсгийнхэн тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Мөнхбатыг яллагдагчаар татах тогтоол баталж, гишүүнд танилцуулахыг АТГ-ын мөрдөгчдөд даалгасан байдаг. Ж.Мөнхбат нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрс олборлох, борлуулах, хилээр гаргах гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүсээ оролцуулж далдаас удирдаж байсан хэмээн сэжиглэж мөрдөн шалгаж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнгээс хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн албан тушаалтны хэрэг хууль тогтоогч аснаас шалтгаалж шийдэгдэхгүй өдий хүрч байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэдий хүртэл бүгэх бэ дээ хурдан ирж жангаа идээч пизда
Нутаг даа эмчлүүлэхгүй яасан юм...авилгачдыг шүүх хэрэгтэй..