СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Ажнай групп”-ийн Д.Бат-Эрдэнэ 11 тэрбумыг төлж барагдуулжээ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
20 цагийн өмнө

Нүүрсний гэх тодотголтой, энэ ашигт малтмалын олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаж, НПГ-т хяналт тавиад хоёр дахь оноо үдэж байна. Энэ хугацаанд хууль сахиулагчид эрүүгийн 120 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, жирийн 53 иргэн гээд нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татсан байна.

Тэдгээрээс 108 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26-г нь анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулснаас хойш мөрдөгчид прокурорын хяналт дор 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11 101 хүнээс тайлбар авч, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан гэнэ. Ажлын хэсгийнхний мөрдөн шалгах ажиллагааны явцад 194 384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан ял шийтгэлээ эдэлж буй бол “Ажнай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокурорын хяналтад шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хооронд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон 11 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.