Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс өнөөдөр гаргасан. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй нь шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" гэж мэдэгдлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч. Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүхэд нөлөөлж буй асуудлаар нь шүүхийн ерөнхий зөвлөл Хууль зүйн сайдыг яаралтай цагдаад шилжүүлж шалгуулах хэрэгтэй
Шүүхэд нөлөөлж буй асуудлаар нь шүүхийн ерөнхий зөвлөл Хууль зүйн сайдыг яаралтай цагдаад шилжүүлж шалгуулах хэрэгтэй
Эби давааны цаанаас хуцаж байхаар өөрөө ирээд хэрэлдээч дээ юундаа эх орноосоо зугтав аа