СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-07

🔴LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт Тавантолгой түлшийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллалаа.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газраас нийслэлийн хэд хэдэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, түгжрэлийн асуудал. Босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны замыг нэн яаралтай барьж байгуулах шаардлагатай. Уулзвар, гэрлэн дохиогүй ийм авто зам ашиглалтад орсноор түгжрэл эрс буурна. Энэ замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, утааны асуудал. Бид түүхий нүүрс түлж байх үеэс бүхий л бодис хоёр дахин буурсан гэдэг үзүүлэлттэй байна. Гэхдээ л хэрэглээ улам нэмэгдсээр байна. Иймд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ хагас коксжсон үйлдвэр болгох шаардлагатай. Бид хамгийн ойрын нүүрсний уурхайгаа түшиглэх ёстой. Энэ нь Багануурын хагас коксын үйлдвэр юм. Мега төсөл дотор энэ үйлдвэрийг багтаасан байгаа.

Харин үүний дараа газ руу шилжих арга байгаа. Дулаан, цахилгаан холбогдохын өмнөх шат нь газ байгаа. Дэлхийн бүхий л улс орнууд энэ жишгээр явсан байдаг. 

. Тухайлбал, Гандан, Дарь-Эх, 100 айл орчмын айл өрхүүдийг газын шийдэл рүү шилжүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.