СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс өнөөдөр гаргажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж байгаа.

Тэгвэл тэдний өмгөөлөгчдийн зүгээс Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлээд байсан юм.

Уг хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэгнээ тэр! Элбэгдоржийн шүүгч нар байгаа болохоор тийм шийдвэр гарна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.