БНХАУ-д COVID-19-тэй төстэй шинж тэмдэг бүхий шинэ төрлийн метапневмовирус (HMPV) вирусийн дэгдэлт тархжээ.
БНХАУ-д амьсгалын замын өвчнүүд, түүний дотор хүний метапневмовирус (HMPV) нэмэгдэж байгаа мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Хүний метапневмовирус нь дээд болон доод амьсгалын замын халдварыг үүсгэдэг вирус юм.
БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн мэдээлснээр, уг вирусийг анх 2001 онд илрүүлж байсан ба энэ нь бүх насны хүмүүст халдварлах боломжтой. Бага насны хүүхдүүд, өндөр настнууд, дархлааны систем суларсан хүмүүс өртөх хамгийн өндөр магадлалтай гэв.
HMPV болон COVID-19 халдвар нь ханиалгах, халуурах, хамар битүүрэх, хоолой өвдөх, амьсгал давчдах зэрэг ижил шинж тэмдэгтэй байна.
Мөн HMPV вирус нь ихэвчлэн өвөл, хаврын улиралд өргөн хүрээг хамран тархдаг хэдий ч вирусийн шинэ хувилбаруудаас шалтгаалан улирал хамаарахгүй тархах эрсдэлтэйгээрээ COVID-19 вирусээс ялгаатай аж.
Уг халдвар нь бронхит, уушгины үрэвсэл үүсэх зэргээр хүндэрдэг. HMPV-ийн нууц үе нь ихэвчлэн 3-6 хоног байдаг бөгөөд шинж тэмдэг нь халдварын хүндрэлээс шалтгаалан өөр өөр хугацаагаар үргэлжилдэг.
Мөн тус вирус нь RSV, улаанбурхан, гахайн хавдар зэрэг амьсгалын замын бусад вирусуудтай ижил төстэй байгааг тогтоожээ. Ковид-19 халдвараас ялгаатай нь HMPV-ийн эсрэг вакцин байхгүй, вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ одоогоор байхгүй байна.
Халдвар дамжих зам: HMPV нь амьсгалын замын бусад вирустэй төстэй арга замаар халдварладаг. Үүнд:
БНХАУ-ын эмнэлгийн статистик мэдээллээс үзэхэд Хятадын хойд бүс нутгуудад вирус эрчимтэй тархаж эхэлжээ. Өвчний тархалт ихсэх тусам эмнэлгүүд болон эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Азийн хэд хэдэн оронд энэхүү вирус тархаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Хятадын эрүүл мэндийн байгууллагууд HMPV-ийг тахал гэж тодорхойлоогүй ч вирусийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна.
Одоогоор тус вирусийг эмчлэх тусгайлсан вакцин гараагүй байгаа хэдий ч шинж тэмдгийн хувьд энгийн томуу, томуу төст өвчинтэй ижил байгаа тул эмчлэх боломжтой гэж үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.