СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-06

🔴LIVE: Ц.Мөнхтуяа: Гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсны дараа тэтгэмж авдаг байдлыг дэмжихгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

"УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авна" гэх хууль иргэдийн шүүмжлэл ихээхэн өртөөд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил хийгээгүй бол жилийн хугацаанд 46 сая төгрөгийн тэтгэмж авна гэх хуулийн өөрчлөлтийг 2024 онд сонгогдсон 126 гишүүн санаачилж хэрэгжүүлсэн мэтээр нийгэмд буруу ойлголт гараад байна. Энэ бол аль эртнээс байсан хууль.

Миний хувьд Шинэ парламентын үед ямар нэг дэмжлэг, тусламж, байрны хөнгөлөлт огт яригдаагүй. Өмнө байсан юм шиг байна лээ. Түүнийг би мэдэхгүй байна.

Өөрсдөө хүсэж, ард түмний төлөөлөл болъё гэж УИХ-ын гишүүн болсон. Тийм болохоор ийм юм хүсэж байна. Тэгмээр байна гэдэг нь зохимжгүй.

Ихэнх УИХ-ын гишүүд энэ тэтгэмж авахыг эсэргүүцэж байгаа. юм билээ. Би бас нэгдэж гарын үсгээ зурна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

За болио УИХ орно л шээсэн бол хуулиудыг судалсан байж л таараа.12 сарыг 6 сартай тэнцэх хэмжээний болж болно шүүдээ.Ажилгүйдлын тэтгэмж авч байгаа биздээ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ард түмэнтэйгээ адилхан ажилгүйдлын тэтгэмж 3 сараар авах ёстой шүү дээ яагаад хуулиас давсан шийдвэрийг өөрсдөө гаргаад бдаг юм бэ. Тэгэхээр ард түмэн адилхан 12 сарын тэтгэмж авдаг болоё

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Улсаа болох бүхнийг тонож, авилга авч хагартлаа баяжчихаад бас юун тэтгэлэг вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.