МЗХ-ны Ерөнхийлөгч асан Б.Сэргэлэнбаатар тамга, тэмдгийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МЗХ-ны Ерөнхийлөгч асан Б.Сэргэлэнбаатар:
-Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл намын найзыгаа УБЕГ-ын даргаар томилсон. УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү нь албан тушаалд очсон цагаас олон байгууллагын бүртгэлийг хууль бусаар бүртгэх, дарга цэргийг солих, өмч хөрөнгийг нь өөр хүн рүү шилжүүлэх асуудлууд үүсэж байна.
Ардчилсан намын НБД, хоёр хэлтсийн дарга, Нийслэлийн АН-ын дэд дарга, ХУД-ийн АН-ын дэд дарга, Женко Х.Баттулгын бие төлөөлөгч, МОАХ-ны гишүүн гээд АН-ын долоон залуу "Монголын Залуучуудын Холбооны удирдлага байна" гээд дайраад суучихлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл эрх мэдэлдээ бардаж, залуучууд руу битгий дайраач ээ. Ардчилсан нам шавартай гутлаараа монголын залуучуудын дээрээс дэвсэнэ гэвэл бид зүгээр суухгүй тэмцэнэ.
УБЕГ-ын даргын үүрэгт гүйцэтгэгчээр У.Болдхүүг томилсон. Сүхбаатар аймгийн хуулийн хэлтсийн даргаар дөрвөн жил ажилласан. Энэ хүн УБЕГ-ын даргаас гадна тус газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар давхар ажиллаж байна. Энэ бол ашиг сонирхлын том зөрчил. Хэрвээ УБЕГ-ын дарга нь буруу ажиллавал хяналт шалгалтын дарга нь тус үйлдлийг үгүйсгэдэг эсвэл баталдаг. Тэгэхээр тэр хүн өөрийгөө хянах, хянахгүй байх бүх боломжийг эзэлсэн байна.
Улмаар энэ эрх мэдлээ ашиглаж, МЗХ-ны бүх удирдлагуудыг сольчихсон. Удирдлага нь солигдож байгаагаа ч мэдээгүй явж байтал улсын бүртгэлийн цаасан дээр сольчихсон байгаа юм.
Өөрийнхөө намын хэдэн залуучуудыг гүйлгээд залуучуудын холбооны цонхыг хагалж, хаалгыг нь эвдэж цоожийг нь солиод “Одоо МЗХ-г АН авч байна” гэж байна.
Хууль сахиулах ёстой сайд нь яагаад хуулиа зөрчиж, өөрийн гар хөлөө албан суудалд томилоод байна вэ. О.Алтангэрэл сайдын цаана Х.Баттулга байгаа гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За за бас л Баттулга Баттулгагүй юм байхгүй болсон байна муу муухай юм бол хойд талын хар овоохой гэж л юм болчихоод байх юм байна л даа ямар үйлтэй хүн бэ Монголд болж байгаа муу муухай болохгүй байгаа бүхнийг Баттулгатай хамаатайуулж байдаг болсон юм байна лээ