СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

БНСУ-д суугаа монголчууд консулын үйлчилгээ авахаар ирэхдээ ажлаа сайтар төлөвлөхийг ЭСЯ-аас анхааруулжээ.

Тодруулбал, Өмнөд Солонгосын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж байгаатай холбоотойгоор Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж гаргасан байна.

Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас үйлчилгээ авахаар зорин ирэх иргэд ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүссэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын гуравны өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин болон иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсаж эхэлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.